Дуучин Б.Бат-Энэрэл: Хүүхэд учраас олны хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүндэднэ

2024 оны 02 сарын 19

Дуучин Б.Бат-Энэрэл бие даасан анхны тоглолтынхоо үеэр МУСТА тэмдэг хүртсэн. Олны хэл ам дагуулсан тус шагналтай холбоотойгоор тэрбээр цахим хуудаснаа ийн бичжээ. 

Тэрбээр "Миний бие гурван удаагийн тайлан тоглолт хоёр цомог 100-аад хандив тусламжийн тоглолтод оролцсон. Анхны бие даасан тоглолтынхоо орлогоо хавдартай хүүхдэд 100 хувь хандивласан болон нийслэл, дүүргээс зохион байгуулж байдаг бүхий л тоглолтонд цаг зав, сэтгэл зүрхээ зориулж чадахаараа оролцож ирсэн.
Багштайгаа хамтарсан олон тоглолт хийж, олон аймаг, сум, Солонгос, Америк улсуудаар тоглолт хийсэн. Улсаа төлөөлж Хятад, Орос улсад зохион байгуулагдсан фестивалуудад уригдан оролцсон зэргийг  минь үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнаж байгаа бол Соёлын яамандаа талархлаа. Хүүхэд учраас энэ олон хүний хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүнддэх  байх аа. Өөр хэрэгтэй хүнд нь өгнө үү" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Одон(139.5.219.15) 2024 оны 02 сарын 19

Алтангадас өгөхгүй дээ

0  |  0
Зочин(59.153.114.139) 2024 оны 02 сарын 20

Авах хүн нь өөрөө мэдрээд бна наад үнэгүйдсэн цол тэмдэгээс чинь хүүхэд хүртэл ичээд бнашдээ бусад авах дуртайд нь өгчих тэр тэмдэгтэй тэмдэггүй батэнэрэл хүү өөрөө гялалзаж яваад од

2  |  0
зочин(66.181.161.154) 2024 оны 02 сарын 20

энэ шагналаа нэг тийш нь болгомоор байна. буцаагаад авбал авна биз. хамгийн гол нь хүүхдийг хүнд байдалд оруулаад бхйна шүү . Соёлын Яам ааа!!!! Гарч ирээд тайлбараа тавимаар байна. Хүүхдийн буруу байхгүй. Ичиж үхмээр юм. Үнэхээр өгч болох юм бол энэ эгдүүцээд дургүйцээд байгаа хүмүүсээ тайвшруулаач!!!!!

2  |  0
О(103.57.93.206) 2024 оны 02 сарын 20

Цол.одон медаль хогийн лааз шигбллжээ. Төрийн нэр хүнд гэж үгүй боллоо.

1  |  0
hvvhediig hvvhedeer (66.181.188.157) 2024 оны 02 сарын 19

iim tsol bol ogt hereggui ch dee hvvhed chin. naad hvvhedee surguuild ybuulij elved duu duulahiig boliulij orhison deer shuu. hvvhed nasiig hvvd ugsun deer dee. odoo tom tom yum yrisan banid bolson bnaa.. zvgeer nasand hvrtel hvvhedeer bailgaj bai l daa..

2  |  0
баярлалаа(192.82.65.180) 2024 оны 02 сарын 20

хөөрхөн юмаа гэж, бас хандивын тоглолтонд оролцоо юу. ккк. зүгээр л хүүхдийг тоглуулж, хичээлдээ явж, үеийхэнтэйгээ амьдарлыг баясаж өнгөрөө лдөө. юун том хүний ажил болох хандив мандив д орно вэ. арай л мөнгө олохын төлөө ахадсан ажил үүрүүлээд байна даа гэж.

4  |  0
Top