Өмнөд Солонгосын дуучин Ким Хён Жүн, MC Sniper, BLOO нар энэ сарын 17-ний өдөр Буянт-Ухаа спорт комплекст "Your Valentine" нэртэй хамтарсан тоглолтоо амжилттай хийлээ.
Тоглолтын тухай сэтгэгдлээ дуучин Ким Хён Жун "Монгол дахь анхны амьд тоглолт "Your Valentine-д хүрэлцэн ирсэн Монголын шүтэн бишрэгчдэдээ болон энэхүү тоглолтыг үзэхийн тулд алсаас зорин ирсэн фен клубынхэндээ маш их баярлалаа. Би Монголд анх удаа ирж байгаа ч халуун дулаанаар угтан авч, хүн бүр хамт дуулж байгаа нь миний сэтгэл зүрхэнд урт удаан хадгалагдан үлдэнэ гэж би бодож байна.
Дахин бие даасан тоглолтоо хийхээр ирнэ гэдгээ амлаж байна. Солонгост буцаж ирмэгцээ энэ тухайгаа хэлэхийг хүсэж, түүнийхээ төлөө шаргуу ажиллах болно. Монголын шүтэн бишрэгчдэдээ дахин талархснаа илэрхийлье. Та бүхний надад үзүүлсэн хайр энэрэл, сайхан сэтгэлийг би хэзээ ч мартахгүй, зүрх сэтгэлийнхээ гүнд үүрд хадгалах болно" гэжээ.
Энэхүү тоглолтод Монголын уран бүтээлчид болох Magnet Brain, Davaidasha, Vandebo, Gangbay, Doid, Twinpearly, Чойжоо нар оролцож өөрсдийн уран бүтээлүүдээсээ толилуулжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ih goe toglolt bolson baina ochood uzsen bol ih goe bolson bainlee dahaid irheeren uznee
Үзмээр бсан юмдаа
Тоглолтыг нь бүрэн үзээгүй ч хэсгээс нь үзээд сэтгэл хөдөллөө. Бид нэг дэлхийтэй. Хүн төрөлхтөн нэг шүү. Өмнө нь түүнийг киногоор нь таньдаг болчихсон. Биеэ маш гоё авч явдаг юм байна. Үзэсгэлэнтэй харагдаж байна. Манай залуус суралцах хэрэгтэй. Дээр нь тэр дуутайгаа зохицсон бүжиг, хөдөлгөөн, илэрхийлэл гайхалтай байна. Сэтгэл хөдөлгөж байна. Солонгосчууд попыг сайн хөгжүүлсэн болохоор манайхан ч бас суралцах хэрэгтэй. Урлагийн мөн чанар нь хүний сэтгэлийг булаахад л оршдог байх даа. Амжилт хүсье