БНСУ-ын Чёнсон хотноо 2024 оны нэгдүгээр сарын 12- 14-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнд ОУХМ Н.Хэрлэн алтан медаль, ОУХМ Ч.Мандахбаяр мөнгөн медалийн эзэн болсон бол нэгдүгээр сарын 27-нд Щвейцарь улсын Саас-фи хотод болсон Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнд ОУХМ Ч. Мандахбаяр хурдны төрөлд алтан медаль хүртсэн.
Мөн Канад улсын Эдмонтон хотод 2 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд болсон мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, ОУХМ Н.Хэрлэн мөнгөн медаль, Н.Сэлэнгэ хүрэл медалийн болзол хангасан юм.
Ингэснээр манай улс 2023- 2024 оны Мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээний багийн нийлбэр дүнгээр НЭГДҮГЭЭРТ бичигдлээ.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭ МЭТ ТӨСӨВ МӨНГӨ ҮРСЭН ХОГИЙН ЮМААР БҮҮ ХӨӨЦӨОЛД АЖЛАА ХИЙЖ АМЬДАРЦГАА . МӨСӨНД АВИРЧ АМЬДРАНА ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ , ЦАГААН БААВГАЙ Л ТИЙМ БАЙЖ БОЛОХ