Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын нэрэмжит тэмцээн болно

2024 оны 02 сарын 20

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярын нэрэмжит өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн хүндийг өргөлтийн тэмцээн 2024 оны хоёрдугаар сарын 26, 27-ны өдөр СХД-ийн спорт зааланд болно.

Энэ тэмцээнийг Монголын хүндийг өргөлтийн холбооны түүхт 68 жилийн ой болон "Парис-2024" олимпын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж байна.

Тус тэмцээнд Монголын шилдэг тамирчид оролцох бөгөөд анх удаа өсвөр, залуучуудын тэмцээн нь өндөр мөнгөн шагналтай байх юм.

Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын хүндийг өргөлтийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Ази тивийн аварга, Олон улсын хэмжээний мастер Оюуны Батсайханы “Есүүдийн батууд” ХХК ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөвсгөл мөрөн(66.181.178.236) 2024 оны 03 сарын 05

Урьд хожид байгаагүй сайхан тэмцээн болсоон 2 өдөр маш өрсөлдөөнтэй Их өндөр шагналын сантай оролцогчиин тоо хамгиин их бүх л зүйлээрээ хамгиин хамгиин хамгиин тодотголтой өндөр зохион байгуулалттай сайхан тэмцээн хиисэн МУГД Ц.ХОСБАЯР багшид талархаж байнаа

0  |  0
Top