Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн VI наадамд оролцох Монголын уран бүтээлчээр Улсын филармонийн Морин хуурын чуулгын флейт хөгжимчин Б.Одмандах шалгарчээ.
Б.Одмандах нь Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд МУБТА Д.Сарантуяагийн удирдлага дор флейт хөгжимчин мэргэжлээр, 2019 онд Монгол Улсын консерваторыг дуурийн дуучин мэргэжлээр тус тус дүүргэжээ.
Б.Одмандах мөн “Universe best songs” нэвтрүүлгийн шилдэг 25-д багтаж, “Voice of Mongolia” шоунд амжилттай оролцож байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )