Энэтхэг улсын Нью Дели хотод өчигдөр /2024.02.20/ Дэлхийн Мисс тэмцээний албан ёсны нээлт болж өндөрлөлөө. 120 гаруй орны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн эв нэгдлийн тэмцээнд эх орноо төлөөлөн мисс Б.Болор оролцож байгаа юм.
Түүний хувьд "Монголын сайхан бүсгүй-2023” гоо сайхны 16 дахь наадмын алтан эрдэнийн титмийг зүүж, "Дэлхийн мисс" тэмцээнд оролцох эрхээ авсан билээ. Үндэсний ялагч Б.Болор нь 2018 онд Монгол Улсын консерваторийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Тэрбээр 2023 онд СУИС-ийг бүжиг дэглээч, найруулагчаар төгссөн мэргэжлийн бүжигчин бүсгүй юм.
Мисс Б.Болор "Miss World 2023 албан ёсны нээлтийн арга хэмжээ гайхалтай боллоо. "Miss Mongolia" гэж дуудуулан эхний даваагаа давлаа.Зүрх сэтгэл догдлон эх нутгаа бодож нулимс дусах гээд их сандарлаа. Монгол улсаараа овоглуулан дуудагдахад омогшил төрөөд хоолойгоо чичрүүлэхгүй ярих юмсан гэж хичээлээ.Дэмжиж урмын үгс илгээж байгаа та бүхэндээ баярлалаа. Давааны цаана даваа гэдэг шиг тэмцээний маш чухал шалгаруулалтууд үүгээр эхэлж байна.Эх нутгийнхаа өв соёл, ёс заншил, соёл урлагаа сурталчлах алхмуудыг нэг нэгээр амжилттай давнаа" гэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Амжилт хүсье
Монгол гэдэг нэрийг\nЕртөнцийн зүгт дуурсгаарай\nАмжилт, амжилт, амжилт
\nAmjilt saihan ohindoo
Амжилт хүсье