Жүжигчин Пак Мин Ён бохир бизнес эрхэлсэн гэх шүүмжлэлд өртжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 21

 

"Marry My Husband" киногоороо олны анхаарлыг татаад буй жүжигчин Пак Мин Ён бохир бизнес эрхэлж байна гэх шүүмжлэлд өртөж эхэлжээ. 

Тэрээр One Stone хэмээх барилгын компанийн захирлуудын зөвлөлд орсон тухай мэдээлэл өнөөдөр цацагдсан бөгөөд энэхүү компаний нэр өмнө нь гурван удаа өөрчлөгдөж байжээ. Эхний удаад Jijoong Tour, дараа нь Biz Mall Tour үүний дараа Hao Soft хэмээн нэрээ өөрчилсөн тус компани эрхэлж буй бизнесээ ч мөн өөрчлөгдсөн байна.

Өмнө нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан уг компани нь Сөүл хотын Гандонд байрладаг аж. Уг оффис нь жүжигчин Пак Мин Ёны экс найз залуутай холбоотой гар утасны дэлгүүртэй нэг газар үйл ажиллагаагаа явуулдаг байна. 

Жүжигчин бүсгүйн шүтэн бишрэгчид түүнийг чухам яагаад энэхүү бохир бизнест хутгалдсан болохыг гайхшран, экс найз залуутайгаа холбоотой байгаа эсэхийг нь сонирхох болжээ. Тэрээр БНСУ-ын А зэрэглэлийн жүжигчдийн тоонд багтдаг бол экс найз залуу нь залилангийн хэргээр ял сонсоод байгаа аж. Тиймээс жүжигчин бүсгүйг найз залуугийнхаа луйврын мөнгийг угааж байж магадгүй гэх таамаглал мөн газар аваад байна.

Пак Мин Ён найз залуугаасаа мөнгө авч байгаагүй хэмээн мэдүүлсэн байдаг ч Dispatch түүнийг амжиргааны зардал хэмээх утга бүхий 250 сая вон авсан тухай мэдээлэл дэлгэж, уг дуулианыг дахин олны анхаарлын төвд оруулаад байгаа билээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мөнгөний төлөө(192.82.65.180) 2024 оны 02 сарын 22

царай муутай, мөнгөтэй, залилагч захиралтайгаа найзлахыг бодоход мөнгөний төлөө яахаас ч буцахгүй жүжигчин л юмдаа гэж.

0  |  0
Top