Сун Ха Юүн: Өдөр тутмын стресс, бухимдлаа нэгтгэн зураг авалтын үеэр ашигласан

2024 оны 04 сарын 02

 

"Marry My Husband" киноны Жон Сү Миний дүрийг бүтээсэн жүжигчин Сун Ха Юүний жүжигчний уран чадвар үзэгчдийг байлдан дагуулаад байгаа билээ. Кино урлагт хөл тавиад хэдийнэ 20 гаруй жил өнгөрч байгаа ч үзэгчдэд төдийлөн танил болоогүй түүний хамгийн сүүлд өгсөн ярилцлагын хэсгээс хүргэж байна. 


Киноны хоёрдугаар хагасын зураг авалтын үеэр толгойгоо огцом эргүүлснээс үүдэн хүзүүгээ гэмтээсэн тэрээр одоог хүртэл гүйцэд эдгэрээгүй байгаа бөгөөд цасан цагаан арьс, гялалзсан нүд нь түүнийг дур булаам харагдуулж байв. Тэрээр "Marry My Husband" кино үнэхээр бүх зүйлээ хойш тавьж ажилласан бүтээл минь байсан. Урьд өмнө нь ийм дүрээр үзэгчидтэй уулзаж байгаагүй учраас өөрийгөө шинээр харуулахын тулд хуучин дүр төрхөө бүрэн орхих хэрэгтэй юм шиг санагдсан. Миний өмнөх дүр намайг тэвэрчхээд тавьж явуулахгүй байгаа юм шиг санагдсан учраас олон нийтийн сүлжээн дэх бүх зургаа устгасан" гэв. 

 

 

Түүнээс эсрэг дүрд тоглох саналыг хэрхэн хүлээн авсан тухай асуухад Сун Ха Юүн "Би жүжиглэхээс залхаад байсан үе л дээ. Үнэнийг хэлэхэд би зогсонги байдалд орчихсон юм шиг санагдаад байсан юм. Сү Миний дүр бол эмэгтэй жүжигчдийн хувьд үнэхээр гайхалтай боломж гэж боддог. Үүнийг хэзээ ч орхиж болохгүй. Хөөрхөн, эгдүүтэй, хатуу ширүүн, атаархуу, галзуу гээд л бүхий л төрлийн сэтгэл хөдлөлийг Сү Миний дүр цогцоор нь илэрхийлдэг. Олон дүрийг нэг дор гаргах завшаан тохиосонд би маш их баяртай байсан. Жон Сү Мин бол миний хэчнээн бодсон ч ойлгож чадахгүй байсан дүр байсан. Би түүнийг өрөвдөж, өөрийгөө бүрэн гүйцэт илэрхийлж чадах болов уу гэж их эргэлзсэн. Түүнийг үзэгчид кино дуусах үед л бүрэн ойлгох байх. 

Зураг авалт бараг нэг жилийн хугацаанд үргэлжилсэн. Би өдөр тутмын амьдралынхаа стресс, дарамт шахалт зэрэг зүйлсээ цуглуулан, үүнийгээ зураг авалтын талбайд ашигласан. Яг л Сун Ха Юүн Жон Сү Мин рүү хувь тавилангаа шилжүүлж байгаа мэт" гэлээ. 

 

 

Тус киноны эхний анги 5.2 хувийн үнэлгээтэй байсан бол гуравдугаар ангиас эхлэн tvN-ийн Даваа, Мягмар гарагт гардаг цувралын өнгөрсөн жилийн хамгийн өндөр үнэлгээ авч, 10 ангийн байдлаар 10 хувьд хүрчээ. 

Үзэгчид түүний нүүрний хувирал буюу амны булчин хийгээд нүд нь үл ялиг чичирхийлэх зэргээр сэтгэл хөдлөлөө нарийн илэрхийлсэнд нь өндөр үнэлгээ өгсөн. Энэ тухайгаа жүжигчин бүсгүй "Би зураг авалтдаа хэт автсан байсан болохоор дүрээ яаж гаргаснаа одоо ч сайн санадаггүй. Тухайн үед миний мэдэрсэн сэтгэл хөдлөл маш хүчтэй байсан учраас би өөрийн эрхгүй зураг авалтын үеэр "надад туслаач" гээд хэлчихсэн. Зураг авалтын үеэр өөрийн эрхгүй Пак Мин Хван, Кан Жи Вон нарын хэлсэн үгийг сонсоод уур хүрсэн. Миний нүүр, хүзүү амтат төмс шиг улайсан тул зураг авалт эхлэхээс өмнө үүнийг багасгах хэрэгтэй болсон. Гар маань салгалаад байсан учраас жүжиглэх явцдаа хувцаснаасаа зуурахаас өөр аргагүй болсон" гэв. 

 

 

Жон Сү Миний хувьд дүрээ хамгийн сайн харуулсан хэсэг нь аль нь гэж боддог вэ хэмээн түүнээс асуухад "Сү Мин буланд шахагдах үедээ хуурамч нулимс унагаж чадах ч бусдын өмнө жинхэнэ сэтгэл хөдлөлөө харуулдаг хүн биш. Харин Сү Мин аавдаа хаягдаж буй хэсэг дээр тэр жинхэнэ сэтгэл хөдлөлөө гаргаж уйлдаг. Тэр хэсгийн зураг авалтын дараа хоолой минь хавдаж, амьсгалж ч чадахгүй болтлоо зүрх минь шимширсэн" хэмээгээд зураг авалтын үеийн дурсамж нь сэдрэн хоолойд нь бөөн юм тээглэсэн мэт уйлж, нулимсаа арчив. Дараа нь тэр ичингүйрэн инээмсэглээд "Нулимс минь үүнийг гэрчиллээ. Сун Ха Юүн ч бас Жон Сү Миний золиос болсон мэт санагддаг. Сү Мин надаар далимдуулаад байгаа ч юм шиг санагддаг" хэмээгээд инээв. 

 

 

Сун Ха Юүн цаашдын төлөвлөгөөний тухай

"Хүн бүрт өөрийн гэсэн цаг хугацаа гэж байдаг юм шиг санагддаг. Хэрвээ би бусдыг надаас түрүүлж амжилтад хүрч байгааг хараад уур хилэндээ автсан бол өрөвдөлтэй нэгэн болох байсан. Тиймээс эрүүлээр сэтгэж, өөрт олдох боломжоо ашиглахыг чухалчилдаг. Энэ бүтээлээр би хувийн эгогоо эвдсэн юм шиг санагддаг. Одоо би өөрийгөө юунд ч сорьж чадах юм шиг санагдаж байгаа. Надад цааш алхах зам нээлттэй гэж бодож байна" хэмээн өөрийн сэтгэгдлийг хуваалцлаа. 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY (129.205.113.170) 2024 оны 04 сарын 07

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
H(203.91.115.38) 2024 оны 04 сарын 03

Bs biy arzalgsn shu

0  |  0
зочин(66.181.176.48) 2024 оны 04 сарын 02

дуртай жүжигчин минь юмсан

1  |  0
T(202.126.90.118) 2024 оны 04 сарын 02

Vneheer mndg jvjigchin

2  |  0
Zl(139.5.217.102) 2024 оны 04 сарын 03

Zl

0  |  4
z(66.181.181.127) 2024 оны 04 сарын 03

bas l evgui dur shuu. Uneheer durdee orj togloson

5  |  0
Top