Г.Батзаяа: Бөхчүүдээс ₮5 сая авч барилдах эрхийг сэргээж байна гэдэг нь ташаа мэдээлэл

2024 оны 02 сарын 23

Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас мэдээлэл хийлээ.

(2024.02.23)


Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа "Спортын арбитрын гаргаж байгаа шийдвэр нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэрэгжинэ, заавал биелэгдэх шинжтэй. Хэрвээ спортын арбитрын шийдвэр гадаад улсад гүйцэтгэхээр болбол гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх тухай олон улсын конвенцод Монгол Улс нэгдэж орсон байдаг. Тэгэхээр Үндэсний спортын арбитрын шийдвэр нь дэлхийн 190 гаруй улсад шууд хэрэгждэг нөхцөлтэй.

Допингийн маргааны шийдвэрийг давжзаалдах шугамаар гаргаж байгаа учраас эцсийн шийдвэр гаргадаг. Эцсийн шийдвэрийн хувьд аль нэг тал нь гомдолтой, хүлээн зөвшөөрөхгүй байвал Швейцарын Лозонд байдаг Олон улсын спортын арбитрын шүүх рүү гомдол гаргаж хянуулдаг." гэлээ.

Тэрээр үргэлжлүүлэн "Зарим мэдээллийн хэрэгслээр 5 сая төгрөг авч бөхчүүдийн барилдах эрхийг сэргээж байна гэдэг ташаа мэдээлэл явж байна. Жишээ нь иргэн шүүхэд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлдөг. Түүнтэй адилтган 5 сая төгрөг нь гомдол гаргахдаа бүрдүүлж өгч байгаа материалын хураамжийн төлбөр байдаг. Энэ төлбөрийг авч байж допингийн болон арбитрын маргаанууд үүсдэг дэгтэй. Энэ нь арбитраас юм уу допингоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авдаг мөнгө биш." гэв.

Мөн Спортын арбитр дээр 2017 оноос хойш дараах хэргүүдийг шийдвэрлэжээ. Үүнд:

- Монголын тэшүүрийн холбооны холбогдох хүмүүсээс гаргасан хэргийг шийдвэрлэсэн.

- Допингийн үндэсний төвийн нэхэмжлэлтэй гаргасан тамирчинтай холбоотой хэргийг шийдвэрлэсэн.

- Монголын цанын холбоотой хамааралтай хэргийг шийдвэрлэсэн.

- Хөлбөмбөгийн холбоотой хамааралтай маргаануудыг шийдвэрлэсэн.

- Үндэсийн бөхийн тамирчин Э.Оюунболдтой холбоотой хэргийг шийдвэрлэсэн.

- Монголын морин спорт уяачдын холбоотой буюу хурдан морины төрлийн маргаануудыг шийдвэрлэж байсан.

- Үндэсний бөхийн тамирчид болох Б.Өсөхбаяр, Ц.Мөнхбаяр хоёрын хэргийг шийдвэрлэсэн.

Одоо давжзаалдах комисс дээр үр дүнгийн удирдлага явуулж байгаа буюу хэргийн маргаан таслах ажиллагаа явагдаж байгаа хоёр маргаан байгаа аж.

М.Бадарчийн нэхэмжлэлтэй Монголын үндэсний баяр наадам зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага гэсэн гурван байгуулллагатай холбоотой допингийн асуудлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Дараагийнх нь үндэсний бөхийн тамирчин Т.Бэгзсүрэнгийн өргөдөлтэй Монголын үндэсний баяр наадам зохион байгуулах хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагат холбогдох хэргийн маргаан таслах ажиллагаа явагдаж байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (139.5.218.225) 2024 оны 02 сарын 26

Хаанаас, яаж санхүүждэг байгууллага вэ. Спортын дээд шүүх маягийн үүрэгтэй байгууллага юм уу

0  |  0
Элдэв(66.181.178.209) 2024 оны 02 сарын 26

Допинг хэрэглээгүй гээд л гараад ирэх үү энэ шүүхээр кк

0  |  0
Эрхгүй(137.184.46.117) 2024 оны 02 сарын 26

Спортын арбитр нь хуулийн шийдвэр гаргах эрхгүй байгууллага.

1  |  0
balju(202.21.107.64) 2024 оны 02 сарын 25

material burduuleh nereer 5sayiig husdag ym bn , tsashaa hediig hamtsuundaa tohirdogve ? ene 2 haraajiin zugeergui tsaraitai bn!

0  |  0
Ширмэнлантуу(66.181.186.96) 2024 оны 02 сарын 26

Нэгэнт допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхийг эд нар яана гэж

1  |  1
Зочиг(139.5.217.50) 2024 оны 02 сарын 26

Ийм их хэмжээний мөнгийг хураамж хэлбэрээр авдаг буруу.Ийм ярианы чинь эхлэл болж бна.

1  |  0
Bayar(202.9.46.37) 2024 оны 02 сарын 26

Бадарчийн хэрэг мэдээж тэр хүн допинг хэрэглэсэннь үнэнштэй ийм хэрэгийг та нар яахын олон улсын лаборатори үнэн гэж гаршаад байхад танай шүүх үгүй гэх юм уу худлаа цагуяж наадам самарсан хүнийг өмгөөлөад л

4  |  2
A(66.181.178.70) 2024 оны 02 сарын 26

Tа нарт итгэх хүн байхгүй ямарч баталгаагүй юм чинь 5 саяыг авч байгаа бол хахууул гэсэн үг ямарч тэнэг хүн ойлгоно

3  |  0
Зочин(66.181.178.169) 2024 оны 02 сарын 26

Мань мэтийн хууль, шүүхийн мэдлэг тааруухан улсын ойлголтоор бол ҮХЦ маягийн дээр нь мөнх хөх тэнгэр л байдаг мундаг газар бололтой, харж л байя даа, Бадарчийн мөнгө, элдэв дарамтад автахгүй шударга байж чадах нь уу, үгүй юу

2  |  0
Top