Булган аймаг, Булган сум Ачуут багийн Тамгын толгой хэсэгт "амбаар шатаж байна" гэсэн дуудлагыг өчигдөр /2024.02.22/ шөнийн 02:27 цагт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид иргэн С-ын 6х13 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг болон залгаа 4х5 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Х /2 сартай, эрэгтэй хүүхэд/ угаартсныг эмнэлэгийн байгууллагад шилжүүлэн өгч ажиллажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эвий2