Японы баг Гуамын багийг хожлоо

2024 оны 02 сарын 23

Япон улсын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өчигдөр буюу пүрэв гарагт /2024.02.22/ Токио хотын Ариаке Колизэй цэнгэлдэх хүрээлэнд ФИБА-гийн Азийн аваргын хэсгийн шатны тоглолтдоо Гуамын багийг хүлээн авч тоглон 77:56-аар буулган авч эхний тоглолтоо хожил байгууллаа.

Мөн Монгол улсын шигшээ багийн хувьд дэлхийн чансааны 29-р байрт эрэмбэтэй, Азийн аваргын 16 удаагийн аварга БНХАУ-ын шигшээ багтай учраа тааран, нутаг дээр нь зочлон тоглож 80-49 харьцаатай эхний тоглолтоо өндөрлүүллээ.

Тэгвэл дараагийн тоглолтоо нөгөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 25-ны 15:00 цагт UG Arena-д Гуамын эрэгтэй шигшээ багийг нутагтаа хүлээн авч тоглоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг (103.212.117.19)  2025 оны 03 сарын 13

Хужаа нарт хуга даруулсан юм уу?

1  |  0
Top