Боксын шигшээ багийг Гавьяат тамирчин Д.Отгондалай дасгалжуулна

2024 оны 02 сарын 26

Боксын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадам болон Ази тивийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалайг томилжээ.

Энэ онд "Парис 2024” олимпын наадам болох хариуцлагатай жил тул Монголын боксын холбоо ийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдаа сэлбэж байгаа бололтой. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Эрдэнэбаяр хэвээр ажиллана. 

Д.Отгондалайгийн хувьд шигшээ багийн дасгалжуулагчийн хувиар оролцох эхний тэмцээн нь ирэх сарын эхээр Италид болох олимпын эрх олгох тэмцээн байх аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.126.89.90) 2024 оны 02 сарын 27

Ug ni dasgaljuulagch gej mergejil bdgin sh dee, sain tamirchin sain dasgaljuulna gej bhgui, gehdee dasgaljulahad sain suraarai,

0  |  0
Top