О.Хангай аварга 31 дэх түрүүгээ хүртлээ

2024 оны 02 сарын 26

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын сургууль байгуулагдсны 100 жилийн ойн хүрээнд тус сумаас төрсөн ах дүү гурван аймгийн цолтны нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр /2024.02.25/ Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Ийнхүү улсын аварга О.Хангай түрүүлж 31 дэх түрүүгээ хүртсэн юм.  

Тус барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэсэн бол их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хорооны бөх улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Хүч спорт хорооны бөх үнэн зоригт харцага Н.Золбоо нар үлдэж, барилдааны дунд шөвөгт улсын харцага С.Сүхбат улсын начин Б.Даваа-Очир аймгийн хурц арслан М.Эркебулан аймгийн арслан Э.Баасанжав нар шалгарсан юм.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.178.169) 2024 оны 02 сарын 26

нэг муу заалны барилдааны түрүүг тоолж тэнэгтэхээ боль оо, хэнд хэрэгтэй юм бэ, хоёр бөх барилдаад нэг нь хаяхад л нэг түрүү нэмэгдчих юм байна л даа, кк

0  |  0
zochin(27.230.96.185) 2024 оны 02 сарын 26

uls orond hereggui buh nar hed turuuleh ardtumen bidend hamaagui hereggui naad hoolnii sav nariig tejeedeg bolih heregtei

0  |  0
Top