Б.Энхбаяр: Засгийн газраас авлигатай тэмцэхэд онцгой анхаарч, бодит үр дүн гарч байна

2024 оны 02 сарын 26

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үг хэллээ.

Тус зөвлөгөөнд хэлсэн үгэндээ “Эрх зүйн шинэчлэл тасралтгүй явагдаж байна. Одоо бид өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дүгнэж, цэгнээд дараагийн шинэ 30 жилийн гараан дээр зогсож байна. Энд яригдах асуудлын  цөм нь шударга ёс, хариуцлагатай салшгүй холбоотой. Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэхэд анхаарч идэвхтэй санаачилга гарган ажиллан эхнээсээ бодит үр дүн авчирч байна. Харин УИХ-аас Авлигатай тэмцэх үндэсний  хөтөлбөрийг баталсан бөгөөд энэ чиглэлд олон томоохон бодлогын зорилго, зорилтууд дэвшүүлсэн байгаа. Төрийн бүхий л  түвшинд  авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагын алба хаагчдын хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, ажиллах нөхцөл боломжоор хангах, хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна” гэлээ.

Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн “Бүтээмж, үр нөлөө” уриан дор 3 өдөр зохион байгуулагдсан юм. Тус зөвлөгөөнд Аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын удирдах албан тушаалтнууд биечлэн, 1200 гаруй прокурор, ажилтан цахимаар оролцож, прокурорын байгууллагаас цаашид баримтлах бодлого, чиглэлээ хэлэлцлээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(103.57.95.136) 2024 оны 02 сарын 27

Шударга ёс хэрэгтэй

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 02 сарын 26

Шудрага байх...

0  |  0
Зочин(59.153.114.139) 2024 оны 02 сарын 26

Тэгээд яагаад индекс нь ухраад байдаг билээ энэ ер нь хууль зүйн сайдын хийх гол ажил шүү

2  |  0
zochin(103.212.117.51) 2024 оны 02 сарын 26

ontsgoi ur dun garch 5n bairaar uharsan

2  |  0
иргэн(66.181.180.75) 2024 оны 02 сарын 26

сү,батболдыг шалгаж чадахгуй бол авилгатай тэмцэнэ гэж яриад ч хэрэггүй

2  |  1
Top