Ц.Анударын "Зүрхээ сонсдог тархи" номын нээлт гуравдугаар сарын 17-нд болно

2024 оны 02 сарын 26

"Хувьсал" продакшны гүйцэтгэх продюсер, туслах найруулагч Ц.Анударь "Зүрхээ сонсдог тархи"  номын нээлтээ гуравдугаар сарын 17-нд хийх гэж байна. Тус номонд хайрын тухай шүлэг, өгүүллэгүүд багтсан бөгөөд энэ нь зохиолчийн хоёр дахь уран бүтээл юм. Анхны бүтээл нь "Догдолсон л юм чинь битгий харамс" нэртэйгээр гарч, дөрвөн долоо хоногийн турш "бест селлер" номын жагсаалтад багтсан түүхтэй. 

Сонирхуулахад, Ц.Анударын ҮУИТ-ын захирал Г.Цоггэрэл, Гавьяат жүжигчин У.Уранчимэг нарын ганц охин. Хятадын топ таван сургуулийн гуравдугаарт бичигддэг, дэлхийн 100 топ сургуулийн жагсаалтад багтсан Хятадын "Жэжиан" их сургуульд Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр төгссөн ч өөрийн хүсэл мөрөөдлийг дагаж, найруулагч, продюсер, зохиолч болохоор эрс шийдсэн гэнэ билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top