Шон Диддигийн эрэгтэй ажилтан түүний БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД өртсөн гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 27

 

Реппэр Шон Дидди Комбсын эрэгтэй ажилтан түүнийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгаж байгаа тухайгаа мэдээлжээ. 

Түүний продюсер болон зураглаачаар ажилладаг байсан Родни Жонс хэмээх эр ажиллаж байх хугацаандаа Шон Диддигийн бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртсөн тухайгаа мэдэгдэн шүүхэд ханджээ. TMZ-ийн олж авсан шүүхийн баримт бичигт Шон Дидди продюссерийнхээ өгзөгөн тус газар зөвшөөрөлгүй хүрч, хажууд нь бэлэг эрхтнээ оролдох зэргээр хачирхалтай зан авир гаргадаг тухай дурдсан байх бөгөөд бэлгийн харьцаанд орохыг шаардсан гэжээ. 

Реппер Шон Диддигийн хувьд 2023 оны арванхоёрдугаар сард 17 настай сурагч охиныг 11-р ангид байхад нь бүлэглэн хүчирхийлсэн, бэлгийн харьцаанд оруулсан хэрэгт нэр холбогдсон. Тухайн үед түүнд холбогдох дөрвөн хүчингийн хэргийн тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top