Н.Номтойбаярын захыг Санжийн Баяр "мушгиж" байна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 02 сарын 28

УИХ-ын 2024 оны сонгуулийг угтсан нам төвтэй хөдөлгөөн улам эрчимжих бололтой. Сүүлийн үед хөшигний ард өдөр шөнөгүй хуралдах болсон жижиг намуудаас үүнийг харж болно. Гишүүдээ жагсаалтаар хэрхэн эрэмбэлэх, хэтдээ ямар хэлцэл хийх вэ гэхчлэн тохиролцож буй парламентад суудалтай том намуудаас ч сонгуулийн хар зургийг урьдчилан харж болохоор. Үндсэн зорилго нь бол тодорхой. Аливаа улс төрийн нам засгийн эрхэнд гарахын төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр хүрд эргүүлэхийн төлөөх тэмцэл жижиг намуудыг хурцалж байна гэж болох юм. Харин энэ том зорилгын төлөө хэн тэднийг удирдаж “сонгуулийн тулаан”-д орох вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Үүний нөгөө талд парламентад суудалтай гурван намын нэгдэл бий. Сонгуулийн хуулийг гардан баталсан тэд өөрсдийгөө хүрд эргүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа нь лавтай. Ардын намын хувьд бодлогоо тогтвортой явуулж ирсэн, иргэдийн итгэл манай талд бат байгаа гэсэн байр суурьтай байх шиг. Урьдчилсан прогноз, судлаачдын хэлж буйгаар ирэх сонгуульд МАН 80-90 хувийн суудал авна гэсэн дүгнэлт улс төрийн хүрээнд байгаад тэнд эрэмшиж буй ч биз. Тэгвэл АН, ХҮН-ын хувьд цөөн суудалтай ч гэлээ, парламентад багтаж 126 гишүүнтэй УИХ-ын өрхний оосрыг хамт таталцана гэсэн итгэлтэйгээр Ардын намын далбаан дор намирцгааж  буй.

Ер нь бол Монголын улс төрийн хамгийн том өрсөлдөгч, сөрөг хүчин болох АН-ын задрал өнөөгийн улс төрд үүсээд буй энэ нөхцөл байдлыг бий болгосон. АН-ын толгой нь томрохоор уруугаа хараад уначихдаг. Сүүл нь томрохоороо толгой цээж хэсгээ  татаад унагаачихдаг байдалтай сүүлийн хэдэн жил явж ирсэн. Ингэсээр эцэстээ хэдэн хэсэг болж, үзлийн довон дээр эрх ашгаа булаалдан дэвхцэж буй “хар хэрээ” аятай нэр хүнд, итгэл үнэмшилгүй болсон. Энэ орон зайд одоо жижиг намууд гарч ирж эхэллээ. Эхнээсээ эвсэл байгуулчихлаа. Цааш хүрээгээ тэлэх, хөрс сууриа бэлдэх, хөлөө бэхжүүлэх арга эвээ хайж байна. Гэхдээ тэд эвлэж нэгдэх, багийн тоглолт хийхийг эрмэлзэж буй. Монголын улс төрд эвсэл байгуулсан тохиолдол бүр ашигтай байсан учраас тэр. Тэгэхээр энэ  том хүчийг гартаа атгаж нэгтгэн жолоодох, улс төрийн талбарт томоор тоглох хэн нэгэн хүчтэй бөгөөд мөнгөтэй хүн хэрэгтэй болно.

Магадгүй өнөөдөр жижиг намуудыг “базах” эзэн хэн бэ гэсэн жагсаалт гаргаад хайгаад үзвэл, хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаярын нэр тодорч таарна. Тэрбээр үндэсний эвслийн тэргүүн болж их улс төрд эргэж ирээд удаагүй байгаа. Өмнөх сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд УИХ-д бараг л гарч ирсэн ч баривчлагдаж торны цаана суусан. Ингээд юун гишүүн болох 5.5 жилийн хорих ял сонсож, түүний ихэнх хугацааг биеэр эдлээд гарч ирсэн. Ер нь бол түүнийг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт холбоотой болгох гэж оролдоод нотлогдохгүй болохоор нь өөр хэрэг тохсон гэлцдэг. Тодруулбал, ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан зэргээр гэм буруутайд тооцсон. Гэхдээ тэрбээр өөрт нь оноосон ялыг биеэ эдэлж гарч ирсэн улстөрч гэдгээрээ бусдаас өөр.

Одоо тэрбээр улс төрд хүч үзэх бэлтгэлээ базаахын сацуу улс орны томоохон асуудлууд, хотын хөгжил, замын түгжрэлийг шийдэх гарцууд, гадаад харилцаа гэхчлэн олон салаа сэдэв рүү орж ажиллаад эхэлсэн нь өөрийгөө Үндэсний эвслийн тэргүүнээс хальж, Ерөнхий сайдын энтэй сэтгээд эхэлсэн мэт. Н.Номтойбаярын хувьд Улсын Дээд шүүхэд МАН, АН-ын дараа гуравдугаарт бичигддэг 1990 оны тавдугаар сарын 26-нд байгуулагдсан ууган намуудын нэг болох Монголын ногоон нам /МНН/-ыг өөрийн болгож, улмаар ардчилсан угшилтай намууд дотроос хамгийн нэр хүндтэй МҮАН-ыг татан авч эвсэл байгуулсан. Түүнийг ийнхүү гэнэт дээш цолгорон гарч ирснийг нэгдүгээрт мөнгөтэй холбон тайлбарлаж байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай “гар барилцсан” явдал гэж хүмүүс хардаг. Мэдээж М.Энхсайхан улс төрийн том тоглогч, муугүй стратегич. Улс төрийн тавцан дээр яаж шатар нүүх тухайд Н.Номтойбаяртаа бол багшилна. Мөн О.Бум-Ялагч намаа зарчихаад алга болсон уу гэвэл үгүй байх. Мань хүн хөшигний ард улс төрийн менежерийг бол сайн хийдэг нэгэн гэлцдэг. Ил харагдах байдал имиж нь ийм байгаа ч энэ эвслийн чинадын чинадад огт өөр их гарын тоглогч, жинхэнэ стратегич сууж буй гэх жиг жуг яриа бас дуулддаг. Үгүйсгэх ч бас аргагүй. Тэр нь хэн бэ гэвэл, МАН-ын дарга байсан, Ерөнхий сайдаар ажиллаж явсан, Ардын намын бүхий л улс төрийн гол найруулагч нь байдаг С.Баяр гэх “шум” дуулдсан.

Үнэндээ бол МАК-ийн захирал Б.Нямтайшир болон Санжийн Баяр нарын эртнээс эхлэлтэй зузаан үерхэл, улс төр, эдийн засгийн салбарт үргэлжилсэн нөхөрлөлийн талаас харвал үгүйсгэх аргагүй дүр зураг харагдана. Тэгэхээр Н.Номтойбаярын ард Санжийн Баярыг байна уу гэх хардлагын хариу “магадлалтай” гэсэн дүгнэлт дээр бууж байна. Мөн нөгөө талд нь Ц.Элбэгдорж байхыг ч таашгүй. Тэр мөн л Б.Нямтайширын эртний найз. Тэгэхээр Н.Номтойбаярын гол стратегичаар С.Баяр ажиллаж байгаа гэдэг нь байж болох л хувилбар.

С.Баярт одоо алдах юм байхгүй. Хэнд ч зөвлөж, хэнтэй ч хамтарсан болно. Монгол Ардын намдаа бол тэр гомдсон. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг торны цаана суулгаж, хуурай өлсгөлөн зарлуулсантай адил түүний эрүүл мэнд, амь насанд заналхийлээгүй ч шоронгийн нааран дээр өс зангидуулж, олон юм бясалгуулж, голд нь ортол гомдоосон хүмүүс нь Ардын намынхан. Эрх барьж байгаа намынхан “Загалмайлсан эцэг” С.Баярыгаа аварч болох л байсан. Мань эр шоронгийн нааран дээр “60 хоног, “жаран”-ы бутархай” ном бичих хүртэл хямарсан л байж таарна. Н.Номтойбаярт зөвлөчихлөө гээд буруудах юм бас байхгүй. Тэр бол найзынх нь хүү, эрх мэдэлд хүрсэн цагт ач санах нь мэдээж.

Үүний зэрэгцээ Монголын улс төрд бас нэг хүч хуримтлагдаж эхэлсэн нь ИЗНН-ын дарга болж улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон УИХ-ын гишүүн асан Батын Батбаатар болон түүнийг тойрсон багийнхан юм. Батын Батбаатар жижиг намуудыг “базах” кандидат мөн үү. Ямартай ч түүнийг юмны арга эвийг олохдоо сайн, нам доторх юм уу, улс төрийн хүрээнд аливаа асуудлаар яриа хэлцэл хийхэд сайн менежер байж чаддаг гэлцдэг. Тэрбээр сүүийн үед улс төрийн 35 намыг нэгдэхийг уриалж, мөн дугуй ширээний уулзалт ярилцлагад удаа дараалан урьж, сонгуулийн асуудлаар санал солилцох болсон. Түүний нөгөө талд Монголын Хүний Төлөө Нам (МХТН)-ын дарга, хуульч Х.Бат-Ялалт тэргүүтэй жижиг намынхан, иргэний нийгмийн байгууллагуудаар хүч сэлбэн хүрээгээ тэлж хүчээ нэгтгэх тухай хэлэлцээ хийж буй гэх. Одоогоос хэдхэн хоногийн өмнө тэд хамтарсан мэдэгдэл хийсэн. Үүнд, Бүгд Найрамдах Нам (БНН)-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо, Хөгжлийн Хөтөлбөр Нам (ХХН)-ын дарга О.Заяа, Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын дарга Б.Батбаатар, Монголын Ардчилсан Хөдөлгөөний Намын дарга Т.Оюунаа, Ард Түмний Олонхын Засаглал Нам (АТОЗН)-ын дарга А.Батдорж нар Х.Бат-Ялалт, Б.Батбаатар нартай сонгуульд хүч хавсрахаар нэгдэхээ илэрхийлсэн.

Х.Бат-Ялалтын хэлж буйгаар бол "ИЗНН-ын дарга Батын Батбаатар  санаачилснаар улс төрийн намууд нэг бус удаа уулзалт зохион байгуулсан. Ингээд хамтарсан мэдээлэл хийх нь зөв гэж шийдсэн тул гол гурван асуудлаар мэдэгдэл хийж буй. Эхнийх нь, энэ удаагийн сонгууль шударга бус болох нь илт байна. Үндэсний Аудитын Газар (ҮАГ)-аас улс төрийн намуудад хандаж сонгуульд зарцуулах мөнгөн дүнгийн дээд хэмжээний талаар саналаа ирүүлнэ үү гэсэн бичиг ирсэн. Энэ бол монгол хүнийг хөрөнгөөр нь ялгаварлахгүй гэсэн Үндсэн Хууль зөрчиж байгаа явдал. Дөрвөн аймгийн нутаг дэвсгэр дээр сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг тогтоолоо гэхэд шударга өрсөлдөх боломж хаагдана. Намууд хамтарч сонгуулийн хуультай холбоотойгоор Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ)-д хандаж гомдол гаргахаар ажлын хэсэг байгуулж байгаа. Сонгуулийн тойрог хуваарилалт дээр ч асуудал байна.

Жишээлбэл Баян-Өлгий аймагт дангаараа 17 хоног сурталчилгаа явуулах байтал хажууд нь байгаа дөрвөн аймгийн 80 орчим сум нэг тойрог болоод мөн л 17 хоног сурталчилгаа хийнэ. Энэ шударга ёсонд нийцэх үү, иймэрхүү тус хуультай холбоотой асуудал элбэг байгаа тул улс төрийн намууд хамтарсан гомдол гаргана” гэжээ.

Харин БНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо "Жил бүрийн сонгуульд зарцуулах мөнгөн дүн өсдөг. Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар тойрогт зарцуулах мөнгөн дүнг Үндэсний аудитын газрын саналаар Сонгуулийн Ерөнхий Хороо батална. Ингэхдээ зардлыг бууруулахад чиглэнэ гэж заасан байдаг. Уг нь улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр намууд хамтарсан санал өгсөн. Гэвч бидний саналыг огт хэлэлцээгүй. Эрх барьж буй нам сандал суудалтайгаа зууралдахын тулд хэт улайрч байна. Үүнээс гарах хор уршгийг Монгол Ардын Нам хариуцна шүү гэдгийг хатуу анхааруулъя" гэв.

ИЗНН-ын дарга Б.Батбаатарын хувьд улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүдийг нэгдэж хамтрахыг уриалсан хэвээр. Энэ үйл  явц цааш өргөжиж, намууд эвсэж нэгдэх юм бол гол удирдлага Н.Номтойбаярын гарт очих уу, эсвэл Б.Батбаатар бас нэг эвслийн тэргүүн болох уу гэсэн асуулт гарч байна. Сонгууль угтсан Монголын улс төр одоогоор ийнхүү буцалж байна.

Сэтгэгдэл ( 49 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ы(202.72.245.121) 2024 оны 06 сарын 04

Насаараа Ном гэдэг үг огт зохихгүй Мөнгөөр крандуулсан нөхөр дөө

0  |  0
Зочин(66.181.191.45) 2024 оны 03 сарын 12

Монголын төр иргэдийн итгэлийг алдсан энэ муухай хулгайч одоо үхэж далд орвол таарна энэ новшоос одоо улс орноо ард иргэдээ гэсэн юм гарахгүй тэртээ тэргүй ял идэлсэн амьтдыг сонгуульд дэвшүүлэхгүй

0  |  0
Зочин(45.84.139.48) 2024 оны 03 сарын 12

Сагсуу цээж баян нөхөр дөө.

0  |  0
мгл(103.9.90.130) 2024 оны 03 сарын 11

энэ өгөр адгийн шаар бидний бүх боломжийг луйвардсан Оюутолгойн луйварчин ингээд тв гээр илий балай юм ярьж тархи угааж байх үхэж далд ороосой

0  |  0
Зочин(202.9.46.231) 2024 оны 03 сарын 12

Энэ хоёр явахгүй дээ

1  |  0
Зочин(66.181.178.88) 2024 оны 03 сарын 12

Номтойбаяр өөрөө ч мундаг залуу БАЯР Ч МУНДАГ УЛС ТӨРЧ ДӨӨ

0  |  1
S(103.212.117.226) 2024 оны 03 сарын 07

SEXSYGR TSAGN80955877

0  |  0
Зочин(103.212.118.244) 2024 оны 03 сарын 07

Баяр Нямтайширт сайдын суудал зарж эрхийн мангарыг нь сайд бологсон чинь шоронд орчихдог,

0  |  0
Зочин(103.212.118.175) 2024 оны 03 сарын 05

Муу хулгай ч луйварчид удахгүй үхэж далд орноо

0  |  0
E(202.9.40.185) 2024 оны 03 сарын 04

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Зочин(59.153.112.131) 2024 оны 03 сарын 12

ХАА Ч ГЭЖ. ЕРӨНХИЙЛӨГЧ У. ХҮРЭЛСҮХ, ЕРӨНХИЙ САЙД АГСАН С. БАЯР, ХНХЯ-САЙД АГСАН Н.. НОМТОЙБАЯР НАР БОЛ ЭР ХҮН ШИГ ЭРЧҮҮД ШҮҮ

0  |  3
Зөв(202.179.26.109) 2024 оны 03 сарын 12

Санаа зоволтгүй зүтгэ! Монголын оркууд ойлглх ч үгүй угаасаа өөрсдөө дуусна. Оркуудын таалалд нийцнэ гэж юу байсан юм хар лай. Тэнэг массын хүссэнээр байна гэж юу байдаг ер нь.

1  |  3
S(59.153.114.30) 2024 оны 03 сарын 03

SHAALGI JARGALTSI80955877

0  |  0
С. БАЯРЫН ТАЛААРХ ҮГ(66.181.183.169) 2024 оны 03 сарын 06

ЭНЭ НЭГ ХУЛАЙЧ ЧАВГАНЦЫН МЭДЭЭЛЭЛ ЗУРГИЙГ АЙТАД БИТГИЙ ТАВИАД БАЙ. БУЗАР НҮГЭЛ, ХАР СҮҮДЭР НЬ ХАРСАН ҮЗСЭН ҮМЭНД ГАЙ ТОТГОР БОЛНО. УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БАЙЖ ЭХ ОРНООСОО, АРД ТҮМНИЙХЭЭ ХӨРӨНГӨӨС ХУЛГАЙ ХИЙЖ ЗООЛЖ ЭХНЭР ХҮҮХДҮҮДЭЭ ТЭЖЭЭХ СЭТГЭХҮЙТЭЙ ИЙМ ЛАЛАР БОЛ ОРЧЛОНД ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ НОВШ, НҮҮРЭНДЭЭ БААС ТҮРХСЭН ГӨЛӨГ ШҮҮДЭЭ. ЖИРИЙН НЭГ АРД ХҮН ИЙМ ХЭРЭГ ХИЙСЭН БОЛ ОДОО ДҮҮРЧ ЯЛАА ЭДЛЭЭД АМЬДРАЛАА ДУУСГАНА. ТҮҮХЭНД ИЙМ АЛБАН ТУШААЛТАН ИЙМ БУЛАЙ ЗҮЙЛЭЭР МОНГОЛЫН ТҮҮИЙГ БУЗАРЛАЖ ХАР ТОЛБО ҮҮРД БОЛНО ГЭДЭГ ШИВШИГ

3  |  1
Зочин(139.5.219.85) 2024 оны 03 сарын 05

С.Баяр албан тушаал, архи, хүүхэн гэж яваад шоронд орж, улс төрийн үхдэл болсон. Одоо санаа байвч нас явж, эхнэрээ ч хангаж чадахаа байсан. Боов нь босохгүй хүн улс төр, мөнгө цаасаар яахав.

2  |  1
Иргэн(59.153.112.151) 2024 оны 03 сарын 05

Баярын мөн чанар ил гарсаар

2  |  1
Chotgor(172.56.104.166) 2024 оны 03 сарын 05

2taarsan hulgaicha zonog teneg taarsn taar shuudainuud

3  |  1
S(103.212.116.68) 2024 оны 02 сарын 29

DYYDLGR ANYSDN80955877

0  |  0
зочин(103.57.95.56) 2024 оны 03 сарын 05

баяр гэдэг үеэ өнгөрөөсөн ичгүүргүй шуналын тулам чавганцаар одоо яах вэдээ. нэгэнт нэр нүүрэндээ баас нялсан шүүдээ

2  |  1
ГУТАМШГИЙН ЕРӨНХИЙ С(103.57.95.56) 2024 оны 03 сарын 05

БАЯР, ЭНХСАЙХАН НАР ИЙМ ТОМ АЛБАН ТУШААЛ ЭЗЭГНЭЖ БАЙСАН АТАЛ ШУНАЛ ХӨРӨНГИЙН ХУЛГАЙТАЙ НЭР НЬ ХОЛБОГДОЖ ШОРОНД ОРСОНООРОО АМЬДААРАА АВСАНД ОРСОН ШҮҮДЭЭ. УЛС ТӨРИЙН ХЭРГЭЭР БОЛ ӨӨР ХЭРЭГ. ХӨРӨНГӨ МӨНГӨ ШУНАЛЫН БУЗАРААР ШҮҮХЭЭС ЯЛ АВСАН НЬ ГУТАМШИГ. ТУЛ МАН, АН-ЫН БӨЛЖИСНҮҮД МӨНӨӨС МӨН. ҮНЭНДЭЭ МҮАН ГЖЦААНА НЬ ЮУ Ч БАЙХГҮЙ ХООСОН НЭРИН ХУУДАС, НЭГ ТАМГА Л БАЙДАГ ЮМ БИЛЭЭДЭЭ.

1  |  1
K.o(103.145.234.110) 2024 оны 03 сарын 03

Nomt company nam gevel zohistoi boljee \nCompany nam geh untsug uuseh n dee

0  |  1
Үнэн(139.5.219.22) 2024 оны 03 сарын 12

Баяр бол улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн стратейгч Хүүк Оюук 2ын боловсорол мэдлэг чадвар энэ хүний хаана нь ч хүрэхгүй \nБаяр улс төрөөс эрт явсан ч хөшигний ард тоглолтоо хийж л байгаа\nБаяр Монголд хэрэгтэй хүн шүү оркуудаа!!!

2  |  4
S(103.212.116.68) 2024 оны 02 сарын 28

DYYDLGR VBN80955877

0  |  0
к(139.5.217.96) 2024 оны 03 сарын 05

Баяр дарга маань зүгээр л нэг пи арчин байсан байна лээ. Германд элчин сайд байсан, улс төр судлаач Ганболд гэдэг билүү тэр хүн ”Баяр бол улс төрч биш, пиар-чин” гэж хэлж байсан нь одоо улам л тод болж байна. Энэ улс оронд хэрэгтэй юм хийсэнгүй ээ.

4  |  1
АРД(202.9.40.228) 2024 оны 03 сарын 05

Баяр, Элбэгийн хоёроос өнөөгийн монгол орны хээл хахуул замбараагүй болж, улс төр, шүүх, төрийн байгууллагууд гээд аалзны төр шиг сүлжээ үүсгэхэд их нэмэр болсон буянтай хүмүүс гэж магтахаас даа, хөөрхий гэж, иргэд тиймч амархан мартах болоогүй л болов уу???

4  |  3
мгл(103.9.90.130) 2024 оны 03 сарын 05

С,Баяр Элбэгдорж нар монголыг хэдэн үеээр нь тэжээх оюу толгойг гадныханд зүгээр өгсөн дайснууд Одоо монголд лээрэм хийж баяжсан хүмүүс тэдний хань хамсаатан үр хүүхдүүд хэрэггүй улс орныхоо эрх ашгийг 1-рт тавьдаг л хүн хэрэгтэй

8  |  2
S(103.212.116.68) 2024 оны 02 сарын 28

S XUSNG80955877

0  |  0
Z(66.181.182.78) 2024 оны 03 сарын 12

Энэ алуурчин,дарамтлагч,шоучин,хүүхэнсэг п ЕС н хэмжээнд сэтгэж харагдаач далд ор

5  |  2
УВ иргэд (203.91.115.55) 2024 оны 03 сарын 12

Номгүй бааст зөнөг баяр үхсэнээ заах юм. 2уулаа новшнууд

6  |  1
S(103.212.116.68) 2024 оны 02 сарын 28

SHAALGD NAADGCH80955877

0  |  0
РС(202.9.40.185) 2024 оны 03 сарын 12

Монголын Улс төрийг цэвэр байлгахад хүн бүрийн хүчин туслалцаа хэрэгтэй. С Баяр тэнд ажиллаж байгаа бол маш сайн Баяр бол мэдэрдэг улс төрч бас санснаа хийж чаддаг улс төрч Баярыг мэдэг чаддаг юмаа аваад явчихаас нь өмнө ашиглалдаа.Би Баярыг маш сайн мэднэ. Монголын Улс төрчидийн 50 жилийн түүхэнд 10 т багтах Улс төрч шүү

2  |  10
S(103.212.116.68) 2024 оны 02 сарын 28

80955877

0  |  0
S(103.212.116.68) 2024 оны 02 сарын 28

XALYYTSMAAR SEKSDI

0  |  0
Daagi(66.181.160.2) 2024 оны 03 сарын 05

Баяр бол лут стратегич шүү. МАН болгоомжлох хэрэгтэй. Гэхдээ уугуул намаасаа урвах нв юу л бол?

2  |  4
Иргэн(139.5.216.253) 2024 оны 03 сарын 05

Номт захаа хүнээр мушгуулалтгүй дээ. Тэр тусмаа өөрсдийгөө нэгдүгээрт таьдаг өвөө нар бүүр хэрэггүй. Лай болно

0  |  2
S(103.212.116.68) 2024 оны 02 сарын 28

MERGJLN SEKSYG80955877

0  |  0
Зочин(59.153.113.55) 2024 оны 03 сарын 05

Хоёр таарсан таар шуудай бна яаж ингэж дугуй дугуйгаа олдог бнаа сбаярч өмхийрсөн илжирсэн улс төрч мөнгөтэй тэнэг бацаанаар могой бариулах нь

4  |  1
S(103.212.116.68) 2024 оны 02 сарын 28

UILCHLI XNTLA SEKSDN80955877

0  |  0
S(103.212.116.68) 2024 оны 02 сарын 28

AX NARN XUSNG SEKSEER80955877

0  |  0
S(103.212.116.68) 2024 оны 02 сарын 28

DYYDLGN METGJĹN80955877

0  |  0
Зочин(66.181.183.55) 2024 оны 03 сарын 03

Женко Баттулгыг авсан нам маш том массыг татна.

3  |  2
Kk(209.165.165.222) 2024 оны 03 сарын 12

ороо нь ороогоороо жороо нь жороогоороо

6  |  2
Kk(209.165.165.222) 2024 оны 03 сарын 12

ороо нь ороогоороо жороо нь жороогоороо

5  |  2
zochin(49.105.94.221) 2024 оны 03 сарын 05

ene bayr uvgun zugeer l zailj uzeech end tend huchuu durj uimuulhee bolchvol yasan yum bol ene uvgun bayr hangaltai Mongol ulsiin bolomjiig hulgailj togolson uvgun zail ymar gavya baiguulsan uvgun be

4  |  2
Irgen(66.181.187.190) 2024 оны 03 сарын 05

Elbegdorj guai ene songuulias hol baij ugnu uu. Tanii jujigleltees zalgaj bna

7  |  1
Иргэн(66.181.178.165) 2024 оны 03 сарын 05

Мэдлэгтэй нь Сэтгэлгүй, үлдсэн нь аль нь байхгүй

2  |  2
Mgl(139.5.218.233) 2024 оны 03 сарын 04

Ed nar ymar gavya baiguulsan yum ene ulsaar naadaj duuslaa muu prazituud zailcgaa

4  |  2
мгл(103.9.90.130) 2024 оны 03 сарын 05

ene ugur S.Bayar odoo zailaa cham shig urbagch shaar ene hobood bhgui

5  |  1
зочин(66.181.191.169) 2024 оны 03 сарын 05

номтойбаярын түшиж байгаа хүмүүс энхсайхан баяр нар бол дэмжинэ үнэхээр сайн улс төрч нар даа цагийн үеэ сайн мэдэрдэг хүмүүс харин элбэгээ гэсэн монголыг боддоггүй новш ард нь байга бол хэүзээ ч дэмжихгүй шүү

4  |  2
Top