Жүдочид Ташкентийн “Их дуулга”-ыг зорилоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 02 сарын 29

Узбекстаны нийслэл Ташкент хотноо олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” тэмцээн гуравдугаар сарын 1-ий өдөр эхэлнэ.

Тэмцээнд 69 улсын 497 жүдоч хүч сорино. Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчид уг тэмцээнд өрсөлдөхөөр хилийн дээс алхлаа.

Баг тамирчдыг шигшээ багийн дасгалжуулагч Р.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нар удирдаж, эмчээр Япон улсын иргэн Масатоши Нишикидо ажиллах юм.

Багийн бүрэлдэхүүн
 

Эрэгтэй
 

  • 60 кг: Э.Ариунболд, Э.Сумьяабазар
  • 73 кг: Б.Эрдэнэбаяр
  • 81 кг Г.Болор-Очир
  • 91 кг: Г.Алтанбагана

Эмэгтэй
 

  • 48 кг: Г.Наранцэцэг, Г. Баасанхүү
  • 52 кг: Л.Сосорбарам
  • 63 кг: Б.Ганхайч
  • 70 кг: Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам
  • 78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од
  • +78 кг: А.Адьяасүрэн 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi(202.55.188.100) 2024 оны 03 сарын 01

Амжилт, гол нь биеийн гэмтлээ даван гарах сэтгэлийн хат шүү.

0  |  0
Top