И Жэ Үгийн агентлаг худал мэдээлэл тараасан хүмүүст ХАРИУЦЛАГА тооцно гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 29

 

Жүжигчин И Жэ Үг болон Aespa хамтлагийн гишүүн Карина нар болзож байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан И Жэ Үгийн нэр хүндэд халдсан, гүтгэлэгийн шинж чанартай мэдээ мэдээллүүд олон нийтийн сүлжээнд гарах болсонтой холбогдуулан жүжигчний харьяалагддаг C-Jes Entertainment-аас дараах мэдэгдлийг гаргажээ. 

Уг мэдэгдэлд "И Жэ Үгийн хувийн амьдралтай холбоотой мэдээ мэдээлэл цацагдсаны дараа бид олон нийтээс бие биенээ хайрлан дотносож буй хосуудыг халамжилж, хувийн орон зайд нь халдахгүй байхыг хүссэн. Гэсэн ч эдгээр хүмүүсийн тухай гүтгэлэгийн шинж чанартай цуурхал, нэр хүндэд нь халдсан мэдээ мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа тул энэ төрлийн зөрчил гаргасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэдгээ мэдэгдэж байна. 

Бид олон нийтийн сүлжээг байнга хянаж байдаг. Мөн бид шүтэн бишрэгчдээсээ энэ төрлийн мэдээ мэдээлэлтэй таарбал бидэн рүү цахим шуудангаар дамжуулан илгээхийг хүсэж байна. Бид энэхүү үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авахуулахын тулд чадах бүхнээ хийх болно" гэжээ. 

Цахим орчинд жүжигчин И Жэ Үг өнгөрөгч арванхоёрдугаар сар хүртэл нэр бүхий жүжигчин бүсгүйтэй үерхэж байсан гэх цуу яриа цахим орчинд гарч энэ удаагийн үерхэл нь ч мөн түр зуурынх байх болно гэх зэргээр нэр хүндэд нь халдах явдал газар авчээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top