Хятадаас Оросыг зорих жуулчдын урсгал нэмэгдэж байна гэв

2024 оны 02 сарын 29

Хятадаас Оросыг зорих жуулчдын тоо 2024 онд цар тахлын өмнөх түвшин рүү ойртож нэмэгдэх төлөвтэй байгааг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд Дмитрий Вахруков мэдээлжээ.

Тэрбээр ТАСС агентлагт ярихдаа “Жуулчдын урсгал 2023 онтой харьцуулахад 30-40 хувиар өсөж байна. Эерэг дүгнэлт нь БНХАУ-аас Оросыг зорьж буй жуулчдын тоо цар тахлын өмнөх рүү ойртож нэмэгдэж байгаа” гэсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард л гэхэд Хятадын иргэдэд 26308 Оросын цахим виз өгсөн талаар мэдээлжээ.

Түүнчлэн саяхан Оросын Гадаад хэргийн яамны консулын газрын дарга Алексей Климов ОХУ-д зочлох гадаадын иргэдийн сонирхол нэмэгдэж байгааг тайлагнажээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.191.169) 2024 оны 03 сарын 09

орос орон бол хүмүүсийн сонирхол татах зүйл ихтэй дээ

2  |  0
Ахмад настан(202.21.108.53) 2024 оны 03 сарын 09

Рублийн ханш өсөх нь дээ. 70-80 төгрөг лав л хүрнэ. 100 ч хүрч мэднэ.

0  |  1
Top