Дэлхийн хэмжээний охидын хамтлагийн сонгон шалгаруулалт Монгол улсад эхэлж байгаатай холбогдуулан БНСУ-ын "World K-pop Center" болон "Asian Idol Academy Mongolia", Нийслэлийн Соёл, Урлагийн Газар хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.
БНСУ-ын “World K-pop Center”-ээс зохион байгуулж буй “Click The Star” хэмээх төсөл нь дэлхийн 32 оронд хэрэгжиж буй бөгөөд “Bling One” нэртэй 7 гишүүний бүрэлдэхүүнтэй охидын хамтлагт багтах авьяаслаг нэгнийг олох зорилготой уралдаан юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улсын Төрийн Соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр :
Маш сайхан цаг үе ирж байна. Монголын урлаг хөгжсөөр байгаа, өдрөөс өдөрт тэлсээр байна. Үүний тод жишээ бол Зүүн Өмнөд Ази, тэр дундаа к-поп ертөнцөд алдартай агентлаг Монголын соёл урлагийг анхаарч, авьяаслаг охид, хөвгүүдийн ур чадварыг дэлхийд гаргах энэхүү төсөл юм. Би хувийн зүгээс энэхүү төслийг ихэд дэмжиж байгаа. Бид телевизээр, олон нийтийн сүлжээгээр дэлхийн хэмжээний оддыг хардаг байсан бол Монгол охидоо дэлхийн хэмжээний тайзнаас харах боломжтой болж байна. Энэхүү төсөлд хамрагдаж буй 32 улсыг тойрсон аялан тоглолт хийх зэрэг олон ажлууд хэрэгжинэ.
Цаашид маш олон боломж нээгдэнэ. Бид хичээх хэрэгтэй. Манай Монголчууд маш авьяастай. Тиймээс энэхүү төсөлд миний бие гар бие оролцож, Монгол талаас продюсероор ажиллахаар болсондоо маш их баяртай байна. “World K-pop Center”-ийн хамт олондоо Монголын соёл урлаг, хөгжим сонсогчид, хөгжимд хайртай мянга мянган залуусынхаа өмнөөс дахин дахин баярлаж, талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
Бид хичээх болно. Ямар ч байсан бид дэлхийн тавцанд гарах цаг нь ирж байна. Энэхүү төслөөр дамжуулан эх орноо сурталчлах олон талын боломжууд гарч ирнэ. Тиймээс энэ боломжийг бид яагаад ч алдаж болохгүй гэж харж байна гэлээ.
Уралдааны сонгон шалгаруулалт: Анхан шатны сонгон шалгаруулалт онлайнаар явагдах ба шаардлага хангасан видео бичлэгийг World K-Pop Center хүлээн авч, шилдэг 30 оролцогч шалгаруулна. Эдгээр 30 оролцогч ганцаарчилсан үзүүлбэр үзүүлэх ба үүнээс шилдэг 10 оролцогч финалын шатанд шалгарч, БНСУ-ыг зорин дараах боломжуудын эзэн болно.
Хамрах хүрээ
Улаанбаатар хотын 9 дүүрэг
Төслийн хугацаа
2024.03.01 – 2024.09.01-ны хооронд явагдана.
ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Холбоо барих утас: 88109997, 90691134, 90901134 /Click the star төслийн баг/
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ
Сэтгэгдэл ( 6 )
Хөдөөний рок тоглодог энэ пиздаа ойлгохуу.
тэртэй тэргүй дэлхийд алдартай хамтлаг бидэнд байгаа шүү дээ юун к-поп
нэгийг нь оруулчвал угаасаа кимчинд орсон үхэр монголчуудыг хөөргөж шууруулах юухан байхав
Бүгд гадаадын бэр болоод монголд эмэгтэй хүн үлдэхгүй эмгэнэлт ирээдүй монголыг хүлээж байна. Монгол газар нутагт монгол эмэгтэй хүн байхгүй болж баахан өвгөд үлдээд дуусах гадаадынхан ялаа шиг шаваарсан орон болох вэ гэхээс амиа хорломоор байна.
manaixiig tooj vzex vv
ZA DAA SAIHAN MONGOL OHID SLONGOSIIN BER BOLOH UUD HAALGANIIH NL NEGEN HELBER L YMUUDAA...