Э.Цэнд-Аюуш: Шалгарсан охид 6 дугаар сард БНСУ-ыг зорино

2024 оны 03 сарын 02

 

Дэлхийн хэмжээний охидын хамтлагийн сонгон шалгаруулалт Монгол улсад эхэлж байгаатай холбогдуулан БНСУ-ын "World K-pop Center" болон "Asian Idol Academy Mongolia", Нийслэлийн Соёл, Урлагийн Газар хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. 

БНСУ-ын “World K-pop Center”-ээс зохион байгуулж буй “Click The Star” хэмээх төсөл нь дэлхийн 32 оронд хэрэгжиж буй бөгөөд “Bling One” нэртэй 7 гишүүний бүрэлдэхүүнтэй охидын хамтлагт багтах авьяаслаг нэгнийг олох зорилготой уралдаан юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр Нийслэлийн Соёл, Урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш: Энэхүү төслийг Монголд хэрэгжүүлэхээр болсон "World K-pop Center"-ийн хамт олонд талархал илэрхийлье. Монгол дахь зохион байгуулалтыг хариуцан ажиллаж буй А.Уянга захиралтай хамт олон бид бүхэнд санал тавьж, хамтран ажиллах боломж бүрдүүлсэнд маш их баяртай байна.

Энэхүү уралдаанаас төрөн гарсан хамтлаг 6 дугаар сард БНСУ руу явж, 9 дүгээр сар хүртэл бэлтгэгдэнэ. 9 сараас хойш 5 жилийн хугацаанд Монголд төдийгүй дэлхийн 30 гаруй улсад уран бүтээлээ хүргэж, эх орноо сурталчилна. 

Өнөөдөр БНСУ-д бэлтгэгдэж байгаа Перу улсын охидын хамтлагийн төлөөлөл манай улсад ирээд байна. Тэд бэлтгэгдэх хугацаандаа сурсан зүйлсээсээ бидэнд толилуулах болно. Үүнтэй нэгэн адилаар манай улсаас шалгарсан охид ч мөн дэлхийн 30 гаруй оронд Монгол улс, Улаанбаатар хотынхоо нэрийг дуурьсгах болно гэлээ. 

 


 

Уралдааны сонгон шалгаруулалт: Анхан шатны сонгон шалгаруулалт онлайнаар явагдах ба шаардлага хангасан видео бичлэгийг World K-Pop Center хүлээн авч, шилдэг 30 оролцогч шалгаруулна. Эдгээр 30 оролцогч ганцаарчилсан үзүүлбэр үзүүлэх ба үүнээс шилдэг 10 оролцогч финалын шатанд шалгарч, БНСУ-ыг зорин дараах боломжуудын эзэн болно.  

  • “World K-pop center”-ийн мэргэжлийн цогц сургалтад 3 сар суралцах
  • Солонгосын соёлтой танилцах Сөүлийн аялалд  хамрагдах
  • Сургалтын явцад 3 оролцогч хасагдаж, “Bling Оne” хамтлагийн 7 үндсэн гишүүн шалгарснаар анхны уран бүтээлээ олон нийтэд хүргэх буюу дебют хийнэ
  • “K-pop click” платформоор дамжуулан хөгжмийн нэвтрүүлэг, реалити шоу зэрэг К-Поп контентод тогтмол оролцоно
  • Энэ хүрээнд гарах бүх зардлыг Солонгосын “World K-pop center” хариуцна. / Сургалт, байр, хоол, унаа, даатгал,  онгоцны 2 талын тасалбар гэх мэт/

Хамрах хүрээ

Улаанбаатар хотын 9 дүүрэг

Төслийн хугацаа

2024.03.01 – 2024.09.01-ны хооронд явагдана.

ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. 13-18 нас
  2. Улаанбаатар хотын харьяалалтай
  3. Дуулж, бүжиглэх сонирхолтой

Холбоо барих утас: 88109997, 90691134, 90901134 /Click the star төслийн баг/

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top