ТАНИЛЦ | "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны оролцогч М.Билгүүн

2024 оны 03 сарын 04


"Central" телевизийн бүтээл "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 2-ны үзэгчдийн хүртээл болоод буй. Тус нэвтрүүлгийн оролцогч, олны анхаарлыг ихээхэн татаад байгаа Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин дайчин, ахлах дэслэгч М.Билгүүний талаарх мэдээллийг хүргэж байна.Тэрээр цэрэгжлийн спортын мастер бөгөөд цэрэгжлийн гимнастикийн модон дээр малгай тавьж харайх төрөлд сүүлийн жилүүдэд тогтмол I эсвэл II байрыг эзэлж яваа алба хаагч юм. Өнгөрсөн 1 дүгээр сард зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд мөн энэ төрөлдөө 13 малгай дээгүүр харайж мөнгөн медаль хүртсэн аж.

2023 оны Зэвсэгт хүчний саадын зурвас шалгаруулах тэмцээний аварга, 2020 оны рагбигийн армийн аварга гээд цэрэгжлийн спортын бүх төрлөөр жигд хичээллэж, тухай бүртээ амжилт үзүүлж яваа офицер юм. Тэрээр ХБНГУ-д цэргийн сургууль дүүргэсэн, АНУ-д суралцсан бөгөөд герман, англи хэлтэй, Зэвсэгт хүчний шилдэг офицеруудын нэг, шүхэрчин дайчдын нэг.

М.Билгүүнийг энхийг сахиулагч, бүжгийн спортоор хичээллэгч, гардан тулаанч гээд хөдөлмөр зүтгэлээр өөрийгөө бүтээж яваа офицер гэж хамтран зүтгэгчид нь өндрөөр үнэлдэг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.136) 2025 оны 06 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
зочин(66.181.191.169) 2025 оны 03 сарын 13

амжилт хүсье ийм л залуус монголд маш их хэрэгтэй байна даа гадаа гарч чадахгүй айдаг цэргүүд их болсон гээ биз дээ монгол эрсийн зоригт удамч занг удамшуулах хэрэгтэй байна монгол эрчүүд бол зүүн өмнөд азийн улсуудаас тэс өөр хүмүүс

3  |  0
Close menu