Хэйли Бибер салалтын дуулианы талаар тайлбар хийв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 04

 

Дуучин Жастин Бибер болон загвар өмсөгч Хэйли Бибер нарыг таарамжгүй харилцаатай болсон гэх мэдээлэл цахим орчинд тархаад байсан билээ. Хэйли Биберийн аав тэдний өмнөөс залбирч өгөхийг интернэт хэрэглэгчдээс хүссэн нь энэхүү дуулиан гарах нөхцлийг бүрдүүлжээ. 

Өнгөрсөн амралтын өдөр дуучин Жастин Биберийн 30 насны төрсөн өдөр болж өнгөрчээ. Үүнийг тохиолдуулан Хэйли Бибер өөрийн инстаграм хуудаснаа "30 нас... хурдан байлаа шүү. Чамайг ямар гайхалтай нэгэн болох тухай үгээр илэрхийлж чадамгүй нь. Төрсөн өдрийн мэнд хүргэе, насан туршийн хайр минь" гэжээ. 

Түүний ийнхүү бичсэн нь салалтын тухай дуулианы хариу хэмээн шүтэн бишрэгчид нь дүгнэжээ. Хосууд Хэйли Биберийн аав Стефан Болдуины дуулиант бичвэрийн дараа Беверли Хиллс дахь сүмд хамтдаа яваа харагдсан бөгөөд хосуудын эцэг эх тэдний харилцаа сайн сайхан, урт удаан үргэлжлэхийн төлөө үргэлжид залбирдаг тухайгаа дурдсан байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.136) 2025 оны 06 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Close menu