Тод хувцастай эмэгтэй гэдгийг шууд утгаар нь ойлгож, Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөг зорив. Танхим дүүрэн үзэгч цугласан энэ тайз бол “Мөрөөдлийн театр”-ын хамт олны шинэ бүтээл "Тод хувцастай эмэгтэй" уянгын драмын жүжиг. Зургийн постерооос харах төдийд хайр дурлал, үзэн ядалтын тухай өгүүлэх байх гэсэн мэдрэмж төрөх боловч үнэндээ эсрэгээрээ эргэх нь тэр. Бүсгүй хүн гэдэг угтаа бүхий л ертөнцийн эхлэл гэдгийг мэддэг хэрнээ тэр хайр халамжаа хаах нь гээчихсэн хүмүүс юм болдоо гэж бодох зуур нүдний аянганд нулимс дүүрнэ. Өөрөө ээж, эх хүн болсноосоо хойш ээжийгээ энэ хүртэл замыг туулахдаа хэд унаж, хэд боссон бол тэр болгонд яаж давж туулсан бол гэж өөрийн эрхгүй өрөвдөнө бас хайрлана. Ингээд бодоход бүсгүй хүн гэдэг үр болох үргэлжлэлээсээ дэлхийг гартаа багтааж чадах тийм их эрч хүчийг авдаг гэдгийн нэгээхэн хэсгээс нь мэдэрч яваа би ч бас бүсгүй хүн. Энэ бол зөвхөн ээжүүдийн л тухай бодол билээ. Харин "Тод хувцастай эмэгтэй"-г та зорих юм бол олон олон эмэгтэйчүүд ийм л замаар, энэ бүхнийг туулж яваа байх гэсэн бүхнийг харна. Тэр бүү хэл зөвхөн өөрөөсөө өөр хүнийг хайрлаж мэддэггүй бүсгүйн дүрийг ч олж харах биз ээ.
Хайртай ээжийгээ, эгчийгээ, дүүгээ, найз эмэгтэйгээ, хажууд суудаг ажлын хамтрагчаа хамгийн сүүлд хэзээ инээмсэглэж байхыг нь харсан билээ. Бид өөр өөрсдийн гэсэн ертөнцөөр, өөрсдийн замаар урагшилж байгаа боловч бид нэг л ертөнцийн хүмүүс. Юу ч туулж яваа юм билээ, нэгэндээ хайртай байж "Тод хувцастай эмэгтэй"-г зорьж үзээрэй гэж зөвлөе.
Сэтгэгдэл ( 2 )
im humusig nigemere jigshij bj nad urlag chin tsewershine buur ichihee bjee yadaj bhad har mass nertei huögani sanah oitoi lalrud n yasan shan tsailgan malnud yum
mongol oron min buur utga alda hun butsalsan usar tulj hohirochhod yala edelsen gichi ochij ochij urlagt ahiad garad humusig doromjlod bhin malnud min im yum ene mlngolin zawgarsan har nigemd l bdag bh uhej hewtsen yanhan aldarma bolichih tegeh u mongolin urlag chamar dutla yu