Дэлхийн тэргүүн баячуудын нэг Мукеш Амбанигийн отгон хүү Анант Амбанигийн хуримын өмнөх ёслол дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад цор ганц Ази хүн болон бичигдсэн Мукеш Амбани отгон хүүгийнхээ хуримын ёслолын өмнөх үдэшлэгт 1.2 тэрбум ам.доллар зарцуулжээ.
Мукеш Амбанигийн отгон хүү Анант Амбани болон түүний сүйт бүсгүй Радика Мерчант нарын хурим ирэх 7 дугаар сард болно. Гуравдугаар сарын 1-3-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү ёслолд Майкрософт компанийг үндэслэгч Билл Гейтс, Мета компанийн тэргүүн Марк Зукерберг, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын охин Иванка Трамп зэрэг дэлхийн нөлөө бүхий эрхмүүд оролцжээ. Ирсэн зочид Анант Амбанигийн 3000 акр талбай бүхий Вантара амьтан хамгаалах төвд ширэнгэн ойн сэдэвт хувцастай зочилжээ.
Нью Йорк Таймс сонинд дурдсанаар Энэтхэг улсын жилийн дундаж цалин 2750 ам.доллар байдаг. Гэтэл 1.2 тэрбум ам.долларын ёслол хийсэн нь хэт үрэлгэн байна гэх шүүмжлэл хүртээд амжив. The Guardian энэхүү үдэшлэгийг хуримын өмнөх ёслол гэхээсээ илүүтэй дэлхийн хамгийн баян, хамгийн хүчирхэг хүмүүсийг гайхшируулах зорилготой шоу хэмээн тодорхойлжээ.
Анхааруулж хэлэхэд энэ бүхэн ердөө эхлэл. Учир нь хуримын ёслол үүнээс ч илүү сүр дуулиантай болж өнгөрөх болно гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Xogon dotroo amidardag Enetxeg orond bayan baigaad yax ve dee