96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол орон нутгийн цагаар ням гарагийн үдэш "Dolby Theatre at Ovation Hollywood"-д эхэллээ.
Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг энэхүү наадмын онцлох үйл явдлуудын нэгээр тайзнаа эхээс төрсөн биеэрээ гарч ирсэн жүжигчин Жон Синагийн үйлдэл шалгарав. Ялагчийг зарлахаар гарч ирсэн түүнд Жимми Киммел хөшиг мэт зүйл нөмрүүлэн биеийг нь халхалсан нь яг л Ромын үеийн баатруудыг санагдуулам байсныг үзэгчид онцолжээ.
Тэрээр тайзнаа "Шилдэг хувцас дизайн" шагналын эзнийг зарласан бол Жимми Киммел түүнд ийнхүү хувцас урлаж өгчээ.
Сэтгэгдэл ( 1 )
baruuniihanii soliorold hemjee hyazgaar algaa