96 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Оскарын шагнал гардуулах ёслолд алдарт найруулагч Кристофер Ноланы бүтээл "Oppenheimer" кино нийт 13 төрөлд нэр дэвшиж, 7-д нь ялалт байгууллаа.
Тус кино "Шилдэг кино", "Шилдэг найруулагч", "Шилдэг эрэгтэй жүжигчин", "Шилдэг туслах дүр", "Шилдэг сэдэвчилсэн кино зохиол", "Шилдэг зураг авалт", "Шилдэг хувцас загвар", "Шилдэг эвлүүлэг", "Шилдэг нүүр будалт", "Шилдэг дуу", "Шилдэг эх зохиол", "Шилдэг үс засалт" зэрэг нийт 13 төрөлд нэр дэвшснээс 7-д нь ялалт байгуулжээ.
Энэхүү киноны хамгийн гол өрсөлдөгч "Barbie" кино байсан. Тус кино нийт 8 төрөлд нэр дэвшиж, хоёрт нь ялалт байгуулжээ.
Үзэгчид эдгээр кинонуудыг "Barbenheimer" хэмээн нэрлэдэг бөгөөд өнгөрсөн жил амралтын өдөр борлуулагдсан нийт тасалбарын 79 хувийг энэхүү хоёр киноны тасалбар эзэлжээ. "Barbie" бокс оффисоос 1.5 тэрбум ам.долларын ашиг олсон бол "Oppenheimer" 960.8 сая ам.долларын ашиг орлого олж удаалжээ.
Сэтгэгдэл ( 1 )
saikhan shaakh yum daa , neg uguulbert ni 7 gechikheed nuguud ni 8 gekhj yum , khalamtsuu baijee dee