ИЗНН-ын дарга Б.Батбаатар МАН, АН-аас бусад улс төрийн намууд эвлэлдэн нэгдэж, улс эх оронд хувьсгал хийх боломжтой, илүү сайхан хөгжилд хүрэх гарц бий талаар хэвлэлийн хурал зарлан, мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2024 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр МАН, АН-аас бусад улс төрийн 35 нам нэгдэхийг гуйж, намуудад иргэнийхээ гуйлтыг өөрийн биеэр хүргэсэн. Дарга удирдлагуудтай нь уулзсан.
Улс төрийн намуудыг хоёрдугаар сарын 21-ний өдөр дугуй ширээний уулзалтад урьж, хэрхэн эвлэлдэн нэгдэж, эвсэж, хамтарч, өөрчлөгч хүч болж чадах вэ гэдгээ ярилцлаа. Дараагаар нь хэвлэлийн хурал хийж, хүч тэнцвэргүй шударга бус сонгууль явах гэж байгааг иргэдэд сануулж хэлсэн удаатай.
Гэвч улс төрийн 35 намын эвсэх нэгдэх боломжийн эсрэг эвсэл сонгуулийн хуулийг баталсан байна. Үүнийг маш олон заалт, нөхцөлөөр эвсэл нэгдлийн эсрэг заалтуудыг суулгаж, хуулийг хэрэгжүүлжээ.
УИХ-ын сургуулийн тухай хуулийн дараах заалтууд маш хавчигдмал нөхцөлд оруулж байна. Тухайлбал,
2020 оны УИХ-ын сонгуульд 1 сая 475 мянган сонгогч санал өгсөн. Энэ удаад 1.6 сая сонгогч саналаа өгнө гэж бодоход тоглоомын дүрмийг буюу сонгуулийн тухай хуулийг баталсан намууд өөрсдөдөө зориулсан болж байгаа юм. Тэд дангаараа сонгуульд ороход дөрвөн хувийн босго давна гэж үзсэн байна. 1.6 сая сонгогчийн дөрвөн хувь нь 64 мянган саналаар тэд УИХ-д суудалтай болж байгаа юм. Хоёр нам эвсвэл таван хувь болж, 80 мянгаас дээш саналаар суудалтай болно. Гурван нам эвсвэл 112 мянган саналаар УИХ-д суудалтай болж байгаа.
Хууль тогтоогчид бага саналаар суудал эзэмших боломжтой. Дээрээс нь сонгуулийн сурталчилгааны цаг хугацааг тэлээгүй, зардлын хэмжээг өсгөсөн сонгуулийн хуулийн заалтуудыг хийжээ. Шинэ парламент бүрдсэний дараа эвсэл нь задарвал их хурлын гишүүний суудлыг нь өөрсдөдөө хувааж авахаар хуульд тусгажээ. Ийм зангуутай замыг хууль тогтоогчид хийсэн. ИЗНН-ын журмын нөхөд минь эвсэж, нэгдэхийн төлөө хичээж, тууштай ажиллаж байгаа.
Гуравдугаар сарын 22-24-ний өдөр улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө аудитын газарт хүргэж өгөх зохицуулалттай. Хугацаанаас өмнө бүх ажлаа зохицуулах шаардлага улс төрийн намуудад тулгарч байна. Ирэх долоо хоногт мөрийн хөтөлбөртөө Монгол Улсын төлөө хийж чадах бүхнээ тусгаж, бэлэн болгоно.
Ямар нэг байдлаар хөшигний ардах, болшгүй тохироогоор эвсэл зохиох гэж оролдохгүй. Эвсэх, нэгдэх санаачилгыг дэмжээсэй гэж хүсэж байна. Бидний зорилго бол улс орноо өнөөдрөөр нь байлгахгүй бай юм. Өнгөрсөн 100, 30 жилийн дурсамжаар таныг тархиддаг байдлыг халъя. Цонхны цаадах модон чихэр долоолгохыг болиулъя. Өнөөдрийг бүтээж, өөрчлөгч хүч болъё.
Сэтгэгдэл ( 5 )
Яг бөбөчин шиг харагдаж бна хэзээ ийм их хөгширсөн юм бэ
одоо больж үздээ, юу нь хувьсгал хийх, иргэдийг турхирж, хууль бусаргаар төр барих атаг санаархал байгаад байна уу???
Бас нэг донтой гар...
алиа хүн юм
gishuudgui , 35 nam nertei darga nar khuwisgal khiilee yu , erguu pizda , shar khadny uilchluulegch negeer nemegdew , pizda gej