Шэрон Стоун хамтран тоглогчтойгоо бэлгийн харьцаанд орохыг шаардсан хүний нэрийг ЗАРЛАЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 13

 

Холливудын алдарт жүжигчин Шэрон Стоун хамтран тоглогчтойгоо бэлгийн харьцаанд орохыг шаардсан кино продюсерийн нэрийг олон нийтэд зарласан нь дуулиан тариад байна. 

1993 онд Шэрон Стоуны жүжигчин Билли Болдуинтай "Sliver" кинонд хамтран тоглосон. Тухайн үед жүжигчин Шэрон Стоуныг хамтран тоглогчтойгоо бэлгийн харьцаанд орохыг жүжигчин Роберт Эванс шаарджээ. Хамтран тоглогчдыг ийнхүү жинхнээсээ бэлгийн харьцаанд орох нь уг киног илүү бодит, үнэмшилтэй болгоно хэмээн Роберт Эванс тайлбарлаж байсан аж. 

Энэ тухайн жүжигчин Билли Болдуин өөрийн тайлбарыг хийжээ. Тэрээр Роберт Эванстай уулзан Шэрон Стоунтай хамтран тоглох үедээ түүнийг үнсэхээс зайлсхийхийн тулд зураг авалтаа өөр хэлбэрээр хийхийг гуйсан тухайгаа мэдэгдсэн байна. 

Тус киноны продюсероор ажиллаж байсан Роберт Эванс 2019 онд таалал төгссөн. Тэрээр иймэрхүү байдлаар жүжигчин Ава Гарднертай мөн нэг оронд орсон тухайгаа ярьж байсан тухай Шэрон Стоун мөн дурдсан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top