Реалити шоуны од Ким Кардашъяан экс нөхөр Канье Уэстийнхээ "Vultures" хөгжмийн үдэшлэгт хүүгийнхээ хамтаар хүрэлцэн ирж, түүнийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Энэхүү тоглолтыг үзэхээр одоогийн эхнэр Бианка Ценсори нь мөн хүрэлцэн ирсэн бөгөөд Ким, Бианка нар зэрэгцээ зогсон түүний тоглолтыг үзсэн байна.
Тэд дотно биш ч гэлээ ганц нэг харилцан яриа өрнүүлсэн тухай эх сурвалжууд дурджээ. Бианка нөхрийнхөө зураг, бичлэг зэргийг гар утсан дээрээ авч байсан бол Ким хүүдээ илүү анхаарал хандуулж байжээ.
Ким Кардашъяаны хувьд экс нөхрийнхөө шинэ эхнэртэй сайн харилцаатай болохын тулд ихээхэн цаг хугацаа зарцуулсан гэдэг. Учир нь тэдний хачирхалтай хувцас, этгээд хэв маяг нь Ким болон түүний дөрвөн хүүхдэд хүндээр туссан тухай дурдсан байна. Сүүлийн хэдэн сар Бианка бараг л хувцасгүй шахам олон нийтийн газраар явсан. Энэ тухай тэрээр "Түүнд Канье ийм хувцас өмсөхийг санал болгосон байж болно л доо. Гэхдээ гэрээсээ ийм хувцастай гарахыг зөвшөөрсөнд нь үнэхээр гайхаж байна" гэжээ.
Бианкагийн хувьд гэр бүлийнхнийхээ эсэргүүцэлтэй тулгарсан ч Каньег сонгон түүн дээр эргэн ирсэн нь аавынх нь бухимдлыг ихээр хүргэсэн тухай эх сурвалж мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )