Дуучин Га Ён хорт хавдраа ялан дийлсэн тухайгаа мэдэгджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 14

 

Өнгөрсөн оны гуравдугаар сард цусны хорт хавдраар оношлогдсон дуучин Hello Ga Young өвчнөө ялан дийлсэн тухайгаа хуваалцжээ. 

Тэрээр өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш тодорхойгүй шалтгаанаар өвдөж эхэлжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн түүнд нарийн шинжилгээ хийхэд цусны хорт хавдрын нэг төрөл болох лимфомагаар өвчилсөн болох нь тогтоогдож, химийн эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. 

Дуучин Hello Ga Young 2013 онд "The Words We Herished Too Long" хэмээх цомгоо гаргаж соло уран бүтээлчээр дебютээ хийсэн. Үүнээс өмнө "Like Being Happy" хамтлагт гитар тоглодог байсан Га Ён хэд хэдэн цомог, киноны хөгжим зэрэг дээр ажиллан алдар нэрд хүрчээ. 

Тэрээр хорт хавдраа ялан дийлж, энгийн амьдралдаа эргэн орж буй тухайгаа мэдэгдэн, өнгөрсөн хугацаанд дэмжиж байсан бүх хүмүүст гүнээ талархаж буйгаа илэрхийлсэн байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top