Улсын арслан М.Бадарчийн Допингийн асуудлыг олон нийтийн өмнө НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦЭНЭ

2024 оны 03 сарын 14

Улсын арслан М.Бадарчийн допингтой холбоотой асуудлыг олон нийтийн өмнө нээлттэй хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комисст Улсын арслан М.Бадарчаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага НҮТББ-уудад холбогдох допингийн маргаан хянан шийдвэрлэж байгаа юм.

Тус Давж заалдах комиссын бүрэлдэхүүн гуравдугаар сарын 07-ны өдөр Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага НҮТББ нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, Хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 17,8-д заасны дагуу үндсэн хуралдааныг олон нийтийн өмнө нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ талаар Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитраас мэдээлсэн бөгөөд,"Хувь хүний нууц, төрийн болон албаны нууцтай холбоотой мэдээллийг задруулахгүй байх, хамгаалах нь бүрэлдэхүүн болон хэргийн оролцогчдын үүрэг тул тухайн хэсгийг хэсэгчлэн хаалттай горимоор явуулахаар болжээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
До. Оюунболд ах нь(202.126.89.15) 2024 оны 03 сарын 17

Энийг одоо жонхууруулаад байлгүй гялс цолыг нь хурааж, эрхийг нь хасаач ээ, юугаа хараад байдгийн, дараагийн наадам боллоо ш дээ

0  |  0
Зангараг(66.181.178.181) 2024 оны 03 сарын 15

Барилдах эрхий нь хасч цолыг нь хураа. Ард түмний их баяр цэнгэл наадмыг санаатай будлиантуулсан учир ялыг нь энэ зүйчлэлээр нэм. Ард түмний хайр хишгийг допингтож хүртдэггүй юм гэдгийг ойлгуул.

0  |  0
guvaahuu(202.21.108.70) 2024 оны 03 сарын 14

sogtuu soliotuudiin hiisen medegdel bn , Badarch uuruu heregleed tuuniigee darhiin tuld zam deer onholdood neg uzsen , daraa n halduund ochij murguud yav? ingej balairch yvhaar malchiddaa tuslaad muruuruu yvah n iluu deer bjdee .

1  |  0
Зочин(92.184.110.244) 2024 оны 03 сарын 14

Энэ Арбитр бүтэхгүй ээ

2  |  0
Эргүү засаг(203.91.116.130) 2024 оны 03 сарын 14

энэ юу солиороод байгаа юм бол, хаалттай явуулахаар шийдвэрлсэн гэснээ нээлттэй явуулах боллоо гэнэ үү.

1  |  0
Top