Линдсей Лохан "оземпик" тарианаас татгалзана гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 15

 

Жүжигчин Линдсей Лохан өнгрсөн 7 дугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.

Төрсний дараах илүүдэл жингээ хасах талаар тийм ч их санаа зовохгүй байгаа тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа "Бүх зүйл нэг циклд орчихсон юм шиг л санагдах болсон. Бүх зүйлс ирнэ, бас болоод л өнгөрнө. Хүүхэд маань хараахан гараас гараагүй байсан болохоор би хамгийн сүүлд гүйлтийн зам дээр алхах тухай бодсон. Хүмүүс хурдан хугацаанд сайхан харагдахын тулд өөртөө маш их дарамт учруулж байгаа юм шиг санагдаж байна. Төрсөн ч гэлээ үзэсгэлэнтэй хэвээрээ байхад хүртэл шүү дээ" гэжээ. 

Бүхэл бүтэн хүн тээж төрүүлсэн биеэ хайрлаж, түүгээрээ бахархах тухай бичих болсон тэрээр Холливудыг бүхэлд нь хамарч буй оземпикийн галзуурлыг мөн онцолжээ.  Чихрийн шижин өвчний үед хэрэглэдэг энэхүү тариаг хэрэглэн жин хасах явдал сүүлийн үед Холливудэд газар аваад буй. Харин эрүүл мэндээ эрсдэлд оруулан богино хугацаанд жин хасахгүй байхыг Линдсей Лохан ийнхүү уриалжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top