Жүжигчин Хан Су Хи болзооны цуурхлын талаар тайлбар хийв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 15

 

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-нд жүжигчин Хе Ри, Рюү Жин Ёль, Хан Сун Хи нарыг тойрсон дуулиан цахим орчинд тархсан билээ. 

Хе Ри, Рюү Жин Ёль нар 7 жил үерхсний эцэст өнгөрсөн оны 11 дүгээр сард хоёр тийш болж буйгаа зарласан. Харин өнөөдөр жүжигчин Рюү Жин Ёль, Хан Сун Хи нар Хавайд болзсон гэх мэдээлэл цацагдсан бөгөөд үүнээс үүдэн Хе Ри экс найз залуугаа инстаграм хуудаснаа дагахаа больсон аж. 

Интернэт хэрэглэгчид Рюү Жин Ёлийг Хан Су Хитэй нийлэхийн тулд Хе Ригээс салсан байж болзошгүй талаар цуурхал тараасан нь нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлжээ. Харин энэхүү асуудалд жүжигчин Хан Су Хи өөрийн зүгээс тайлбар хийжээ. 

Тэрээр "Би хайртай хүнтэй хүмүүс сонирхдоггүй. Тэдэнд найзын хувиар ч бай найдлага төрүүлдэггүй, би тийм зүйлд дургүй. Тийм хүмүүс миний амьдралд байхгүй. Надад тэдэнд орон зай өгөх сонирхол байхгүй. Бусдын харилцаанд саад болохгүй ээ. Би Transit Love зэрэг болзооны нэвтрүүлэг үзэх дуртай ч миний амьдралд тийм зүйл байхгүй. Надад ч бас энэ бүхэн хөгжилтэй байна" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top