Б.Мөнхзаяа Сөүлийн марафоноос ОЛИМПЫН ЭРХ өвөртлөв

Админ | Zindaa.mn
2024 оны 03 сарын 17

БНСУ-ын Сөүл хотын марафон дэлхийн томоохон тэмцээний нэг болж, олон олон шилдэг тамирчид энд уригдан оролцдог билээ.

Тэмцээний чанар чансаагаараа өндөр түвшинд зохион байгуулагдах болсон "Сөүл 2024" марафонд Монголын гүйгч Б.Мөнхзаяа шагналт долоодугаар байранд орж, олимпын эрхийн болзол хангалаа.

Энэ жилийн марафонд 79 орны 39 мянган гүйгч оролцсоны дунд мэргэжлийн болон 10 км зайн уралдаанд шилдгүүдийг тодруулж, зарим тамирчид олимпын эрхийг хангажээ. 

Эмэгтэйчүүдийн 42 км 195 мeтр зайд Б.Мөнхзаяа 2 цаг 24 минут 45 сeкундийн амжилт үзүүлж, шагналт долдугаар байр эзэлснээс гадна Монгол Улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Түүний дасгалжуулагчаар Б.Доржпалам ажиллаж байгаа ба энэ тэмцээнд өндөр амжилт үзүүлэхийн тулд БНСУ-д ирж урьдчилсан бэлтгэлийг хийжээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд Кeни, Этиопын гүйгчид шилдэг нь байж мeдальт байранд орсон бол Монголын Б.Мөнхзаяа шагналт байранд багтсан Ази тамирчин болсон юм.

Марафоны эхний 10-т гадаад тамирчин байсан ба зохион байгуулагчдын гүйгчид 11-т бичигдсэн байна.

Б.Мөнхзаяа өнөөдрийн амжилтаараа "Парис 2024" зуны олимпийн XXXIII наадмын эрхийн болзлыг Г.Хишигсайханы араас биелүүлж чадсан байна. Ийнхүү одоогоор Монголын хоёр эмэгтэй марафонч олимпын эрх аваад байна.

Марафоны тамирчдын хувьд эмэгтэйчүүд 2:29:30, эрэгтэйчүүд 2:11:30 цагийн дотор амжилт үзүүлсэн байх ёстой ба манай эрчүүдэд боломж их бий. Тиймээс ирэх тавдугаар сар хүртэл Монголын марафоны тамирчид "Парис 2024" олимпын наадмын  эрхийн тоог нэмэх боломжтой. 

Ч.БОЛОРЧУЛУУН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.54) 2024 оны 03 сарын 18

Сайн байна ш дээ

0  |  0
Top