ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна

2024 оны 03 сарын 17

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн өдрийн санал хураалт явагдаж байна.

Одоогоор сонгуулийн ирц 58.75 хувьтай байгаа талаар ОХУ-ын Сонгуулийн төв комиссоос мэдээллээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 15-нд эхэлж, өнөөдөр /2023.03.17/ дуусна. 

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тавдугаар сарын 7-нд тангаргаа өргөх юм. Шинэ Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатайгаар буюу 2030 оны тавдугаар сарын 7-ны өдрийг хүртэл сонгогдоно.  

Владимир Путин тус улсын Ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдох нь тодорхой байгаа энэ удаагийн сонгуульд түүнтэй өрсөлдөж буй бусад нэр дэвшигч нь, Шинэ хүмүүс намаас нэр дэвшигч Владислав Даванков, Оросын либерал ардчилсан намаас Леонид Слуцкий, ОХУ-ын коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов нар юм. 

Санал хураалтын эхний үр дүнг Оросын Сонгуулийн төв комисс санал хураалтын хэсгүүд хаагдсаны дараа буюу Москвагийн цагаар 21:00 цагт зарлах аж. 

Оросын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин суудлаа хадгалж үлдэх төлөвтэй байгааг нийгмийн олон судалгаа харуулжээ.

Тэрбээр хүн амын дийлэнх хувийн дэмжлэгийг хүлээгээд байгаа юм. Харин санал хураалтын дүнгээр түүнтэй өрсөлдөж буй гурван нэр дэвшигчийн хэн нь арай илүү санал авах нь л сонирхолтой байгаа аж. Шинэ хүмүүс намаас нэр дэвшигч Владислав Даванковын хувьд "Орост энх тайван, өөрийн нөхцөлийн дагуу хийх хэлэлцээр хэрэгтэй" гэж мэдэгдсэнээрээ дэмжигчдийнхээ талархлыг хүлээсэн билээ. 

Хойд хөршийн иргэд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтдаа оролцохын сацуу үр дүн нь тодорхой байгаа сонгуулийг эсэргүүцэх хүмүүс ч байна. Тэд саналын хайрцгийг дэлбэлэх гэж оролдох, будаг асгах зэргээр эсэргүүцэл илэрхийлсэн тохиолдол гарчээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(66.181.177.165) 2024 оны 03 сарын 18

Манай хулгайч нарын шуналаараа нэгдсэн эвсэл МАН ын сонгуулийн хороо шиг Путины нэгдсэн Оросын намын сонгуулийн хороо Бүх Оросын сонгуулийг луйвардаж гарахаар хуйвалдчихсан байгаа нь ойлгомжтой. Шударга сонгууль болж байгаа үед сонгуулийн үр дүн МАН ынх шиг, Путиных шиг тэгэжмгардаггүй. Жинхэнэ сонгууль Америкт, европын орнуудад болдог тэнд луйвар байдаггүй нь сайхан.

1  |  0
Легенда(103.212.116.77) 2024 оны 03 сарын 17

Путин победит на выборах президента России...\nПутин великий лидер...\nМировой лидер - великий Путин...\nPutin will win the Russian presidential election...\nPutin is a great leader...\nThe world leader is the great Putin...

1  |  0
Бодит байдал(66.181.161.236) 2024 оны 03 сарын 18

Орк улсын орк тэргүүн буюу таарсан таар шуудайнууд

2  |  2
Shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 03 сарын 17

Puteniig yaluulj.Delhiig sunuuh gesen .Amerka ba .Evropiin sanaa bielnee.Puten hezeej Oros ornoo Pashistuud ba orchin yeiin shunaltanguudad uguhgyi.Bangen zun bilegchiin helseneer .Delhiii dahin sununu.Atomiin daind.Puten gazar door mash tom hot baiguulchihsan baigaa .Ter delhiin haldalgaas hezeej eh oronool avaad yldeh bilteglee hiichihsen.Ter uynaas ch aihgyi bolson.Orosuud Hoid Solongos bish.Delhiin uym uymnii anhdagch uls.KKK.Amerkiin baychuul ba Evropiin bayachuul shunaltanguud .Hyatad ba Oros.Enteheg.Hoid Solgosod.Nariig hycherheg bologson.Uchir ni ted delhiigees tasdalsan uchir.U

0  |  1
Top