ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гурван өдөр явагдаж, санал хураалтын урьдчилсан дүн гарлаа.
ОХУ-ын Сонгуулийн хороо албан ёсны дүнг өнөөдөр /2024.03.18/ зарлах юм. Өнөө өглөөний байдлаар сонгогчдын 95 хувийн саналыг тоолоход урьдчилсан дүнгээр Владимир Путин сонгогчдын 87.32 хувийн саналыг авсан бол Николай Харитонов 4.28 хувь, Владислав Даванков 3.85 хувь, Леонид Слуцкий 3.15 хувийн саналыг авчээ.
Владимир Путин рекорд тогтоосон 87.32 хувийн дэмжлэгийг аван ОХУ-ын Ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдлоо. Сонгуулийн ирц 74.22 хувьтай байжээ. В.Путин Чеченьд хамгийн өндөр дэмжлэгийг авсан бол Омскт Оросын бусад муж улсаасаа хамгийн бага дэмжлэгийг авсан байна.
Владимир Путины өрсөлдөгч нар нийт дүнгээрээ 12 хувиас бага санал авчээ. Путинд хамгийн олон хүн саналаа өгсөн Чеченьд гэхэд тус улсын иргэдийн 98.99 хувь нь одоогийн Ерөнхийлөгчөө дэмжсэн байна. Мөн Кемерово мужид иргэдийн 95.73 хувь, Тувад 95.37 хувь нь Путиныг дэмжсэн байна. Москвад тэрбээр оршин суугчдын 85.57 хувийн саналыг авчээ. Эдгээр мужид саналын хуудсыг 100 хувь тоолсон байна.
Тэгвэл 25 мянга гаруй саналын хуудсыг хүчингүйд тооцжээ.
Сэтгэгдэл ( 10 )
Худлаа өөрийгөө шударга сонгуулиар гаргаад л. Худлаа сонгууль гэдгийг нь бүх хүн мэдэж байгаа биз.
Барууныхан 90 оны Ельцинг гаргаж ирэхийг туйлаас их хүсч байсан нь ойлгомжтой. Тэр үеийн дампуурлаас Орос орныг дэлхийн их гүрний зиндаанд авчирсан нь ПУТИН л байсан гэдэгтэй маргах тэнэг үгүй биз.
өрсөлдөгч болох хүнээ алж байж боллоо , энэ бол оросын ард түмний сонголт биш
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
орос монголын төрд дан хулгайч луйварчид гарсан , тэд ард түмнээ сайхан амьдруулаж чаддагүй тул хэвлэл мэдээлэлээр ард түмнийхээ тархийг угааж хууран мэхлэж байж оршин тогтнодог
Хүнд хэцүү цаг үед нэгдэж чадсан нь л ялна. Оросын ард түмэнд баяр хүргэе
Эх орон, ард иргэдийнхээ төлөө үнэнч шудрагаар тэнцэж чадах, улс үндэснээ цаашид оршин тогнох эсэхэд зоригтой чигдүүлж чадах, холыг харж нэгийг бодож чаддаг удирдагчыг аль ч улсын жирийн иргэдийн хүсэн мөрөөддөг зүйл билээ. Энэхүү жирийн иргэдийн мөрөөдөл бол яах араггүй В.В. Путин мөн, бид тэр хүнд дуртайч бай, дургүй ч бай харьцих л болно, учир нь орос үндэстэнийг хүчирхэг, агуй болгож байгаа болохоор, мөн манай мөнхийн хөрш болохоор. БИД НЭГЭН ЦАГТ МӨН Л АГУЙ ИХ УДИРДАГЧТАЙ БАЙСАН БИЛЭЭ, дэлхийн тэн хагасыг эзэлж байсан том гүрэн байсны хувьд Путинг бусдаас илүү ойлгож байна.
оросууд өөрсдөө ч бусдаас дээгүүр байх дуртай гэдэг нь харагдаж байна даа
Argagui l augaa ih oros tumen. Unen hereg deeree unuugiin yariad, nevtruuleed bgaa shig yum ogt ugui gedeg notolgoog uunees uuruur herhen ilerhiileh bilee. Oros oron, orosiin ard tumen uneheer augaa yum.
Argagui l augaa ih oros tumen. Unen hereg deeree unuugiin yariad, nevtruuleed bgaa shig yum ogt ugui gedeg notolgoog uunees uuruur herhen ilerhiileh bilee. Oros oron, orosiin ard tumen uneheer augaa yum.