Баяр тэмдэглэх нэрээр АРХИ СОГТУУРУУЛАХ ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөлөө

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 18

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст өчигдөр оройн 23:00 цагийн үед "Хүн нас барсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус мэдээллийг шалгахад, урьдчилсан байдлаар иргэн О нар нь баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан иргэн Х-г зодож амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд, баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, нэгнийхээ үг, үйлдэлд хүлээцтэй байж хэдхэн хормын уур бухимдлаас эрдэнэт хүний амь хохирч болдог гашуун сургамжийг давтахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top