Дуучин Жон Жүн Ён шоронгоос суллагджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 19

 

Дуучин Жон Жүн Ён 5 жилийн турш хоригдсоны эцэст өнөөдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шоронгоос албан ёсоор суллагджээ. 

Түүнийг Жолламду дахь Макпо хорих газраас өглөөний 05:05 цагийн орчимд суллажээ. Хар хувцас, малгай, маск, нүдний шил зэргээр нүүрээ халхалсан тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. 

Тэрээр Big Bang хамтлагийн гишүүн асан Сын Ригийн хамт Burning Sun шөнийн цэнгээний газрын дуулианд нэр холбогдож, согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн, бэлгийн харилцаанд орж буй бичлэгийг нь тараасан хэргээр ийнхүү 5 жилийн хорих ял авсан билээ. 

Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрснийхөө дараа шоу ертөнцөөс гарч байгаа тухайгаа мэдэгдсэн түүнийг цаашид хэрхэх бол гэх асуулт олны анхаарлыг ихээр татаад байна. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.114.236) 2024 оны 03 сарын 22

Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүн хар тамхи хэрэглэсэн хүнээс илүү хүндлэл авах юм даа. Уг нь хар тамхичин хүн өөрийнхөө биед л хохирол учруулж байгаа юм. Харин хүчин бол өөр хүнийг хамгийн адгийн аргаар хорлож байгаа хэрэг.

1  |  1
зочин(59.153.114.236) 2024 оны 03 сарын 21

Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүн хар тамхи хэрэглэсэн хүнээс илүү хүндлэл авах юм даа. Уг нь хар тамхичин хүн өөрийнхөө биед л хохирол учруулж байгаа юм. Харин хүчин бол өөр хүнийг хамгийн адгийн аргаар хорлож байгаа хэрэг.

0  |  0
ene(66.181.179.227) 2024 оны 03 сарын 22

ene duuchind odoo ireedui baihgui tsaashdaa solongostoo mongolchuudiin hiideg ajiliig hiigeedl hagas amidrana

3  |  0
Иргэн(59.153.115.90) 2024 оны 03 сарын 21

Ингээд л кареэр нь дуусаад л барилгад хар ажил хийхээс өөр аргагүй болно.Орой болгон сөжү уугаад л уйлаад л ....

3  |  2
Top