Монголын Үндэсний шигшээ Азербайжаны Баку хотыг зорилоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 19

Монголын Үндэсний шигшээ баг 2024 оны эхний цугларалтаа энэ сарын 18-26-ны хооронд болох ОУХБХ-ны шигшээ багуудын өдрийн хүрээнд Азербайжан улсын Баку хотыг зорьж "FIFA Series" албан ёсны нөхөрсөг тоглолтод Азербайжан, Танзанийн шигшээ багуудтай тоглох билээ.

Тус "FIFA Series" албан ёсны нөхөрсөг тоглолтуудад оролцох Үндэсний шигшээ багийн залуучууд өнөөдөр эх орноосоо Баку хотын зүг мордлоо.

ОУХБХ-НЫ FIFA SERIES НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ

АЗЕРБАЙЖАН - МОНГОЛ

03-р сарын 23-нд 00:00 /УБ-н цагаар/

Азербайжан улс Баку хот /Тофик Бахрамов цэнгэлдэх хүрээлэн/

 

МОНГОЛ - ТАНЗАНИ

03-р сарын 25-нд 21:00 /УБ-н цагаар/

Азербайжан улс Баку хот /Далга Арена цэнгэлдэх хүрээлэн/

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.182.247) 2024 оны 03 сарын 19

читээгүйхэн яваад ноолиороо хожигдчихоод ирээч

1  |  0
Top