Өмнөд Солонгосын Бейонсе гэгддэг дуучин Эйли тун удахгүй хуримаа хийхээр болсон тухай мэдээллийг түүний агентлагаас мэдээлжээ.
Өнөөдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 19-нд цацагдсан мэдээлэлд дуучин бүсгүйн харьяалагддаг "A2G Entertainment" түүний хувийн амьдралын талаар чухад мэдэгдэл хийсэн байна. Энэхүү мэдэгдэлд "Дуучин Эйли алдартан бус залуутай болзож байгаа бөгөөд ирэх жил хуримаа хийхээр төлөвлөж байгаа. Тэр бэлэн болсон үедээ энэ тухайгаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцахаар бэлдэж байгаа. Хосуудын харилцаанд халуун дулаан дэмжлэг, урам зориг өгөхийг бидний зүгээс хүсэж байна" гэжээ.
Хосууд танилаараа дамжуулан танилцсан бөгөөд үерхээд багагүй хугацаа өнгөрүүлж буйг ойрын эх сурвалжууд нь дурдсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Гоё дуулдаг маш гоё шүү
Төгс эмэгтэй. Үнэхээр эрч хүчтэй цоглог мөн дуулах чадвар нь үнэхэээр сайн.