Меган Фокс, MGK нар сүйгээ цуцалсан уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 21

 

Жүжигчин Меган Фокс болон түүний сүйт залуу MGK нар тусдаа амьдарч эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Хосууд 2022 онд сүй тавьсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа хоёр тийш болсон гэх дуулианд өртсөн тэд энэ удаад бие биедээ хугацаа өгөхөөр шийдэн тусдаа амьдарч эхэлжээ. 

Меган Фоксийн дотнын найз "Меган MGK-д итгэхэд улам бүр хэцүү болсоор байгаа. MGK ч үүнийг сайн мэдэж байгаа" хэмээсэн бол Us Weekly-д "Тэд бие биетэйгээ тэмцэлдэхээ зогсоож чадахгүй байгаа. Тэд маш хортой харилцаатай, тэдний хайр маш их өвтгөдөг" хэмээсэн байна. 

Өнгөрсөн онд жүжигчин Меган Фокс хэвлий дэх үрээ алдсан тухайгаа олон нийтэд хуваалцсан. Үүнээс өмнө MGK өөр бүсгүйтэй учир ургуулсан гэх дуулиан дэгдсэн бөгөөд хосууд хуримын ёслолын товоо цуцалж, сэтгэл зүйн эмчилгээнд хамтдаа хамрагдаж байгаа тухайгаа мөн олон нийтэд нээлттэй хуваалцаж байсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top