Олон сайхан дуунуудаараа ард түмний хайрыг татаж, түүнийхээ хэрээр үг, үйлдэлээ үргэлж л "үнэн" байлгахыг хичээдэг дуучин бол Дэлгэрмөрөн. Хүмүүний амьдралд тохиолддог зовлон бэрхшээлийг тойрч биш дайрч гарсан гашуун дурсамжтай нэгэн.
Хайртай охиндоо Зөөлөнсий хэмээх нэр хайрлаж түүнийхээ нэрийг тайлбарлахдаа "Та гар руугаа үлээгээд үзээрэй. Гар дээр чинь ирж байгаа тэр зөөлөн мэдрэмжийг л би охиндоо нэр болгож өгсөн юм. Олон мянган охид цаашаа гүй явахад Зөөсий гэж би охиноо дуудахад нэг л охин эргэж харна гэдэгт итгэлтэй байдаг болохоор энэ нэрэнд хамгаас дуртай" хэмээн ярьсан байдаг.
Харин одоо бол Зөөлөнсий охин өөрийн гэсэн уран бүтээл гаргаж, аавынхаа араас урлагийн замналаар хүмүүжиж буй билээ. Тэрбээр "Найз минь" нэртэй шинэ дуугаа олонд цацсан бөгөөд үг, аяыг нь өөрөө зохиосон байна.
ДУУГ СОНСОХ:
Сэтгэгдэл ( 2 )
хөөрхөн охинд амжилт хүсьё
tsatslaa ch gekh shig , yu gawiw gej , durakuud