Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Парисын олимпод эх орноо төлөөлөн оролцох боломж олгохыг хүсэж, Монголын боксын холбоонд хандсан билээ. МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандан олимпын эрхийн тэмцээний сорилд 63.5 кг жинд оролцох хүсэлтийг гаргасан билээ.
Тус хүсэлтийг Монголын боксын холбоо хүлээн авч, Олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулах шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар Монголын Боксын холбооны дэд Ерөнхийлөгч Х.Ууганбаяр "Бид бүхэн энэ асуудлыг нэлээн олон талаас нь зөвлөж байгаад ямар ч байсан энэ удаа МУГТ Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч, Тайланд улсад болох олимпын эрх олгох сорил тэмцээнд оролцуулъя гэсэн шийдвэр гаргаад байна" гэв.
Сорилын тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо 2024 оны 5 дугаар сарын 23-наас 6 дугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагдана. Тус тэмцээнээс 45-51 тамирчин (20-23 эмэгтэй, 25-28 эрэгтэй) олимпод оролцох эрх авах аж.
Сэтгэгдэл ( 7 )
Найдвар алдсан хүнд дахиж итгэх шаардлагагүй,
Аа
Аа
зөв шийдвэр. \n
Тэр нь дээр байх аа, олимпын эрх авчих аль илүү боломжтойг нь л явуулах нь зөв
Амжилт
Уухайсдаа. Дүү минь хичээнэ шүү...