Талийгаач И Сун Гюүний хэргийн явцыг мэдээлсэн цагдааг БАРИВЧИЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 22

 

Талийгаач жүжигчин  И Сун Гюүнд холбогдох хар тамхины хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан хэрэгт сэжиглэгдэж буй цагдаагийн алба хаагчийг саатуулан баривчилжээ. 

Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдсанаар И Сун Гюүний хар тамхины хэргийн талаарх мөрдөн байцаалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг задруулсан цагдааг өчигдөр буюу 3 дугаар сарын 21-ний өдөр баривчилсан байна. Тус цагдаа хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтан бус өөр хэлтэст хаярьяалагдан ажилладаг нэгэн байсан аж. 

Жүжигчин И Сун Гюүн хар тамхины хэрэгт холбогдсон ч уг хэргийг цагдаагийн байгууллага дотооддоо шалгаж байсан бөгөөд албан ёсны мөрдөн байцаах ажиллагаа эхлэхээс өмнө уг хэргийн тухай мэдээлэл олон нийтэд ил болсон нь И Сун Гюүн жүжигчнийг амиа хорлоход чухал нөлөө үзүүлсэн байж болзошгүй хэмээн эх сурвалжууд дурджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top