Коби Брайантын аав хүүгийнхээ бэлэглэсэн бөгжийг ДУУДЛАГА ХУДАЛДААНД оруулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 22

 

Домогт тамирчин Коби Брайантын аав Жо Брайант хүүгийнхээ бэлэглэсэн 2000 оны NBA-ын аваргын бөгжийг дуудлага худалдаанд оруулжээ. 

Энэхүү бөгж нь 14 каратын алтаар хийгдсэн бөгөөд нүүрэн хэсэгтээ 40 ширхэг алмааз эрдэнийн чимэглэлтэй, нийт 59.6 грамм жинтэй. Уг бөгжийг Коби NBA-ийн аварга болсныхоо дараа дуурайлган хийлгэж нэг хувийг нь аавдаа бэлэглэж байжээ. Одоогийн байдлаар уг бөгж 141 мянган ам.долларын үнэ хүрээд байгаа бөгөөд дуудлага худалдаа 3 дугаар сарын 30-нд дуусах гэнэ. 

Коби Брайант эцэг, эхтэйгээ олон жилийн турш таарамжгүй харилцаатай байсан. Түүний эцэг, эх нь эхнэр Ванессаг нь өнгөт арьст эмэгтэй учир дургүйцэн хуримын ёслолд нь хүртэл оролцоогүй гэдэг. Коби эцэг, эхтэйгээ харилцаагаа сайжруулахыг хүссэн ч тэд Кобигийн сургуулийн дүрэмт хувцас, аваргын бөгж зэргийг дуудлага худалдаанд оруулахыг завдсан нь байдлыг улам хурцатгаж байв.

Үүнээс үүдэн Коби эцэг, эхээ шүүхэд өгч эд зүйлсээ дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд эцэг, эх нь уучлалт гуйн олон жилийн турш санхүүгээр дэмжсэнд нь талархал илэрхийлж байжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ган(66.181.181.28) 2024 оны 03 сарын 23

хүү нь өнгөт арьстан байхад сүйт бүсгүйг нь өнгөт арьстай гээд эсэргүүцдэг нь ямар учиртайн? Тэр байтугай америкт чинь тас хар, шав шар, цав цагаан, ав ази гээд өнгө, улс, үндэс, юуг ч хамаарахгүйгээр бүр ижил хүйстэнүүд ч хоорондоо суудаг болчихоод байхад...

1  |  0
(51.15.48.52) 2024 оны 03 сарын 23

Америкийн хүмүүс дандаа эцэг эхтэйгээ муудалцсан л улсууд байх юм. Тийм ээ?

2  |  0
Top