Жүжигчин Сун Жүн Ки болон түүний гэргий Кэти Луис Сондерс нар өчигдөр буюу 3 дугаар сарын 21-ний өдөр Сөүл хотноо зохион байгуулагдсан бейсболын тоглолтыг хамтдаа үзжээ.
Олон нийтийн газар тэр бүр хамтдаа харагддаггүй хосууд энэхүү өдрийн гол дүрүүдийн нэг байв. Тэд өнгөрөгч зургаадугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд олон нийтийн анхаарлаас хол байхын тулд хувийн амьдралаа ихэд нууцалдгаараа алдартай. Харин энэ удаад тэд олон нийтийн газар ийнхүү хамтдаа ирж, цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлж буй нь шүтэн бишрэгчдийнх нь хайрыг татжээ.
Уг тэмцээнийг олон нийт сайхан хос шалгаруулах тэмцээн хэмээн нэрийдээд буй. Учир нь энэхүү тэмцээнийг А зэрэглэлийн олон алдартай хосууд үзэж сонирхжээ.
Сэтгэгдэл ( 2 )
udaxgvi salna.
Ийм элий нийтэлдгээ болиоч, ямар хэрэгтэй байдаг юм бэ