Хөгжлийн банк I Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болголоо

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 22

 

Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр /2024.03.22/ танилцууллаа. 

Шүүх бүрэлдэхүүний зүгээс уг хэрэгт холбогдох 27 хүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон бол Ё.Баатарбилэг нарт холбогдох хэргийг дахин хэлэлцэх зайлшгүй шаардлагатай байгаа тул хэргийг бүхэлд нь хүчингүй болгожээ. 

Хэргийг эргэн сануулбал, уг шүүх хурал 2023 оны зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.  Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Эдгээр 80 оролцогчийн нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг. Тэрбээр  Хөгжлийн банкны хэргээр анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ 4 жилээр хасуулж, 6 жил хорих ял сонссон юм.  

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 6 жилийн хорих ял оноосон ч, тэрбээр парламентын гишүүнийн бүрэн эрхтэй тул өнөөдрийг хүртэл хорих байгууллагад ял эдлээгүй, сул чөлөөтэй байгаа юм. Харин Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг холбогдох байнгын хорооны хурлаар хэлэлцэж эхлэх юм.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochid(86.111.136.203) 2024 оны 03 сарын 23

shal hudlaa shuugchid

0  |  0
Иргэн(66.181.185.39) 2024 оны 03 сарын 23

Хамгийн том гэмт хэрэгьэн алтанхуяг ингээд зүгээр гарахаар чинь хэн гэм буруутан нв олдохгүй юм байналдаа. Монголын шүүгч нар ард түмний хараал идэж зовж үхээсэй.

1  |  0
Top