Олимпын зөвлөлийн дарга нарын зөвлөгөөн боллоо

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 22

Аймаг, дүүргийн Олимпын зөвлөлийн дарга нарын зөвлөгөөн МҮОХ-ны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнөөр Олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөр, “Ханжоу 2022” Азийн наадам, “Канвон 2024” Залуучуудын өвлийн олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын дүнгийн тухай мэдээлэл хүргэв. МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган улс орон даяар Олимпын хөдөлгөөнийг өрнүүлэх, олимпизмын үзэл санааг олон нийтэд таниулах их үйлсэд Олимпын зөвлөлүүдийн үйл ажиллагаа ихээхэн чухал болохыг онцлов.

Зөвлөгөөнд 25 Олимпын зөвлөлийн дарга нар хамрагдсан бөгөөд Олимпын боловсролыг хүүхэд багачуудад сурталчлах, Олимпын танхимуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар хэлэлцэж санал бодлоо солилцов. Түүнчлэн өнгөрсөн оны “Бөртэ Чоно” цомын эзэн Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн “Мөрөөдөл” Олимпын танхимын арга зүйч, багш нар туршлагаа хуваалцав.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Олзвай(66.181.185.39) 2024 оны 03 сарын 24

Сү.батбллпын хүүг зайлуулаач. Ллон улсад шившигээ пэлгэчихээпд дарга гээд сууж байх нь ёс зүй олимпизмын зорилгод нийцэхүү?! Уул нь өөрөө хүсэлтээрээ огцорвол өөрт гь хэрэгтэйдээ

0  |  0
zochin(1.73.145.5) 2024 оны 03 сарын 23

Э.Бадар-Ууган chi hereggui naansa yavaj uz hamgiin hereggui hog Э.Бадар-Ууган busdad halj uur hun bailgah heregtei

1  |  0
Top